Өнөөдөр охидын эрхийг хамгаалах Олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн энэ өдрийг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж байхаар өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2011 онд тунхаглаж байв. Тэгвэл бид өнгөрсөн 11 жилийн хугацаанд охидынхоо төлөө яг юу хийсэн бэ гээд бодоод нэг үзээрэй. Гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйл үнэндээ алга. Хүн төрөлхтөн бий болсон цагаас охин үрээ хайрласаар ирсэн. Яагаад гэвэл охид орчлон хорвоог зөөллөгч, амьдралын урсгал учраас тэр. Мөн нэгэн найрагч маш товчоор “Охид үе удам, ирээдүй, гэрэл гэгээ, хүн төрөлхтөн. учраас хайрлахгүй байхын аргагүй...” хэмээн маш энгийн бөгөөд товчхоноор хэлсэн байдаг. Охид аз жаргалтай, үнэ цэнтэй, ухаалаг өсөх аваас ирээдүй нь гэрэл гэгээтэй байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэхдээ тэднийхээ төлөө бид юу хийсэн билээ... Манай улсад Охидын эрхийг хамгаалах энэ өдөр чухам юу хийдэг, яаж өнгөрүүлдэг, өнгөрүүлсэн билээ гэх асуулт хэн хүнд бодогдож буй биз. Тэгвэл шууд л “Юу ч хийгээгүй, хийдэггүй” гэх хариулт л байна. Учир нь өнгөрсөн жилийн яг энэ өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос талбай дүүргэн өнгө өнгийн сандал тавьж дээр нь чихмэл бүжин суулгаад “БҮҮВЭЙ БҮҮ АЙ” гэсэн 3 үг бичсэн байв. Утга санаа нь ч төгс, бүрэн дүүрэн биш, ийм л байдлаар өнгөрүүлсэн.
Өнгөрсөн жилийн энэ өдөр ийм арга хэмжээ зохион байгуулж байв.
Харин энэ жилийн хувьд бүр ч чимээ алга. Охинтой аавын хэлж буйгаар бол “Намрын дунд сарын шиний 17” гэх билэгт сайн өдрийн дуулианд дарагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна