Зургаа хоногийн дараа өмнөд хөршид томоохон үйл явдал болно. Тодруулбал БНХАУ 5 жил тутамд Ардын их хурлаа хийж төрийн тэргүүн нь ажлаа тайлагнаж, түүний эрх барих хугацааны асуудлыг шийддэг гэсэн үг.
Энэ удаагийн гол дүр нь мэдээж “ШИ дарга”. Тэгээд ч “Болдог юм болдгоороо давтамжаараа ... болно” гэж харж буй ч биз. Гэхдээ дэлхий тэр чигтээ Хятадын ардын хуралд анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл түүнийг дахин сунгах асуудалд бус харин “АВЛИГЫН ЭСРЭГ ЮУ ХИЙСЭН БЭ” гэдгийг сонирхож байгаа нь мэдээж.
Хятад улс бол авлигад оролцсон төрийн албан тушаалтанд төдийгүй тэдний гэр бүл, үе удамд нь ч хатуу цээрлэл хүлээлгэдэг тийм хатуу чанга хуультай улс. Үүнд ньч бөмбөрцгийн олон улс алга ташдаг ч хэрэгжүүлдэг нь бас л цөөн.
Юутай ч ирэх Бямба гарагт дэлхийн анхаарал Хятад улсад хандана. Үүний бэлтгэл ажил ч мөн сайн хийгдэж байгаа бөгөөд өчигдөр буюу 10 дугаар сарын 9-нд Хятадын коммунист намын Төв хорооны 380 гишүүн хуралдсан. Томоохон агентлагуудын мэдээлснээр “10 сарын 16-нд болох Ардын их хуралд “ШИ дарга”-ын тавих илтгэлийг сонссон бөгөөд намын дүрэм шинэчлэх, төрийн тэргүүнийхээ эрх барих хугацааг сунгах, Коммунист намынхаа улс төрийн товчоо, байнгын хороогоо шинээр байгуулах зэрэг дайвар асуудлаа ч хэрхэн яаж явуулах асуудлаа цэгцэлсэн” гэж байгаа.
Ши Жиньпин гэх энэ удирдагч 2013 оны 3 дугаар сарын 14-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш 9 жил 7 сарыг ардаа орхиод байгаа.
Тэгвэл товчхондоо бол түүнийг сүр дуулиантай угтан авч байсан шигээ өнөөдөр хүлээн зөвшөөрөх эсэх нь анхаарлын төвд буй бөгөөд “Авлигын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн” түүнд таагүй хандаж мэдэх нөхцөлийг бүрдүүлсэн ч байж мэднэ
Гэсэн ч аав Ши Жунсюнь нь хэлмэгдүүлэлтэд өртөж, хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг цэл залуухандаа бие сэтгэлээрээ мэдэрч асан тэр хэрийн юманд торох ч үгүй гэж улстөрийн хүрээнийхэн, улс төр судлаачид харж буй учраас тэр дэлхийн анхаарлын төвд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна