УИХ-ын намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан 2023 оны Төсвийн төсөл анхаарал татах сэдэв болов. Ирэх оны төсвийг олон жил яригдсан төсвийн реформын эхлэл цэг хэмээн онцолсон. Үүнтэй санал нийлэхээр зарим нэг бодлого тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй юм.
Тод жишээ нь уул уурхайн компаниудын тухайн орон нутагт өгдөг хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор тусгасан. Өмнө нь хаана, ямар компани хэнд, хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй, замбараагүй далд эдийн засаг үүсчихсэн байсан нь нууц биш.
Тухайлбал 2020 онд уул уурхайн компаниудын орон нутагт өгсөн хандив, тусламж 75.5 тэрбум төгрөг хүрсэн гэх албан бус мэдээлэл бий. Энэ их хэмжээний мөнгө хаана очоод, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй, очих ёстой эзэндээ очиж байгаа эсэх нь ч эргэлзээтэй.
Харин үүнийг бодлогоор зохицуулснаар орон нутгийн хөгжил, цаашлаад тэнд амьдарч буй иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх бодит хөрөнгө оруулалт болох нь харагдаж байна. Нөгөө талаар харамч, хатангир гэж адлагддаг муу нэртэй уул уурхайн компаниуд ч өгсөн, авснаа тодорхой баримтжуулчихдаг тогтолцоо бий болох юм.
Ерөөс олон жилийн өмнөөс л уул уурхайн компани, орон нутаг, иргэдийн тэмцэл маргаан, зөрчил нь дуусашгүй асуудал мэт байсан ч төсвийн хуулиар төр цэгцэлж байгаа нь том ахиц болохыг онцолъё.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
66.181.188.10
Эрлийн гэрээ авхад АМХЭГ газар шигэ 76 машин авдаг гэсэн. Юу ч хийгээгүй ганц хадаас ч хатгаж амжаагүй компаниас цоо шинэ машин нэхдэг нь ёстой хөгийн бөгөөд хогийн шүү.
Хариулах