Монгол кино анх удаа Дэлхийд нээлтээ хийхээр болжээ

Moderator
2022/10/09

Найруулагчаар ажилласан анхны минь бүтээл “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” буюу олон улсын нэр нь “HARVERST MOON” уран сайхны кино маань Канадын Ванкувер хотноо 41 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа Vancouver International Film Festival–н Vanguard Award хэсэгт шалгаран Дэлхийн нээлтээ хийхээр боллоо.
Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ-н “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичиж, найруулсан энэ бүтээлийг маань дэмжиж ажиллласан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia олон улсын байгууллагад гүн талархал илэрхийлье!

Бүх багийнхандаа тэр дундаа Tenuun Erdene дүүдээ томоос том баяр хүргэе!

/Канад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн коммеэнт хэсэгт үлдээсэн https://viff.org/whats-on/harvest-moon/ линкээр орж киноны тикетийг захиалан хүрэлцэн ирж Монгол киноны Дэлхийн нээлтэнд оролцоорой./

Дэлхийн нээлтийн дараа Ази тивийн нээлтээ хийж, Монгол үзэгч Та бүхэнтэйгээ баяртай мэдээтэй уулзна


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.80
    2022/10/13

    Хэн бэ

    Хариулах
  • 202.126.89.250
    2022/10/11

    Хүүшээ ямар хаашаа янзын юм бичдэг юм бэ идда!? Танайд редактор гэж байна уу? Яг сэтгүүлчид ажилдадаг юм уу??? Хэн ингэж хэлсэн нь мэдэгдэхгүй, ямар эх сурвалжтай нь ч мэдэгдэхгүй нэг хачин юм биччихсэн байх юм, жаахан сэтгэлтэй ажилла хөөе!!!

    Хариулах
    • 122.201.31.71
      2022/10/12

      Мэдээ гэж зүгээр нүүрномоос нь хуулаад тавьчихсан л байна ш дээ.

  • 66.181.187.136
    2022/10/11

    Баяр хүргэе,гайхалтай!!

    Хариулах
  • 202.126.89.13
    2022/10/10

    Баяр хүргэж , амжилт хүсье.

    Хариулах
  • 66.181.186.88
    2022/10/10

    Gaihaltai!!

    Хариулах