ТАНИЛЦ: Т.Ганболд, Х.Янжингаажид нарын шүүх хурлаар ямар шийдвэр гарсан бэ?

Moderator
2022/10/07

Х.Янжингаажид ялсан гэсэн шийдвэр биш гэдгийг Захиргааны хэргийн шүүх  тайлбарлажээ

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал  Т.Ганболдын эхнэр давж заалдах шүүхийн шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.

Тайлбарт: “Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.

     Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна” гэжээ.

Гэр бүлийн хуулиийн 7-р зүйл

“7.1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл гэр бүл болох иргэд өөрийн биеэр холбогдох байгууллагад очиж, хүсэлтээ гарган, гэрчтэй байх ёстойг ийнхүү хуульчилсан. Гэтэл гэрлэлтээ батлуулсан гэх Т.Ганболд, Х.Янжингаажид нар тухайн хугацаанд Монголд байгаагүй  нь нотлогдсон аж. Өөрсдөө биеэр байгаагүй үед хэн хүсэлт гаргаж, яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байсан учир Т.Ганболд хууль зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцсэнээр УБЕГ-аас Ажлыг хэсэг гарган шалгаж ажилтнууд нь гэм буруутайг тогтоож, хууль бус гэрлэлт гэдгийг нотолж хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон  дүгнэлт үйлдэхдээ процедурын алдаа гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй гэж үзсэнээ тайлбарлажээ. Түүнээс Х.Янжингаажидын олон нийтэд бичсэнчлэн тэдний гэрлэлт хууль ёсны гэж тогтоосон шийдвэр огт биш аж. Нэг зүйлийг онцлоход Т.Ганболд гэр бүл байгаагүй, миний хүүхдүүд биш гэж зарга үүсгээгүй. Харин Гэр бүлийн хуульд заасан ёсоор гэрлэлтийн бүртгэл үйлдээгүй, салсны дараа гэнэт бүртгэгдсэнд эсэргүүцэн шүүхэд хандсан юм байна.

Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт бүртгүүлсэн нь хууль бус гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог аж. Батлуулсан гэх өдөр  тэд  Монголд байгаагүй, холбогдох архивын баримт огт  байдаггүй.  Харин тэр дугаарт өөр иргэдийн бүртгэл байдаг нь маш ноцтой юм. Түүнээс гадна “хүний гуйлтаар” хууль бус үйлдэл хийсэн гэдгээ Улсын бүртгэгч нар нь АТГ-т мэдүүлжээ.

Энэхүү хэрэгт нэр холбогдоод байгаа улсын бүртгэгч нарыг АТГ-т шалгаж байгаа бөгөөд хууль бус үйлдлээс болж хэд хэдэн хүн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.126
    2022/10/09

    Хамар Ганболд гэж нэг.Харамч хулгайч.

    Хариулах
  • 66.181.176.137
    2022/10/08

    5jil hamt amidarsan l bol ehner ni huuliar asuudlaa shiduulj margaanaa tasluulah erhtei bizde

    Хариулах
  • 198.161.8.29
    2022/10/08

    Дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн Де факто гэр бүл мөн гэдгийг үгүйсгэж байгаа шүүх нэг талыг баримталж байгаа нь илт. Авилгалтай тэмцэх газар асуудлыг авч үзмээр юмаа.

    Хариулах
  • 202.9.40.183
    2022/10/07

    Эхнэр нь эртнээс салах юм байна гээд хуурамчаар гэрлэлт бүртгүүлээд нөгөөдөх нь баригдаад булай болж дээ. Ер нь бол салсан ч хаягдсан ч албан ёсны баталгаатай бол овоо юм салгана үгүй бол юу ч үгзй хоцроно гэдэгээ сайн мэдэж байгаа л даа. Тэгээд ч Ганболд хаясан биш энэ хүүхэн өөрөөсөө олон дүү залуутай явалдаад баригдаад салсан хойно хохино!

    Хариулах
    • 203.91.115.49
      2022/10/09

      Харсан юмшиг шааж өгч бнаа

  • 66.181.160.115
    2022/10/07

    Нөхөр гэгч үнэн олиггүй хүн бн до. Салах юм бол өгөх юмаа өгчөөл явна биз дээ. Хэл амгүй амар. Эхнэр байж тэр хөрөнгөжсөн бж л таараа. Олиггүй өөдгүй эрийн оронцог

    Хариулах
  • 103.57.92.112
    2022/10/07

    Statistikiin 80% iin ger bul salaltiig emegtei hun sanaachildag. Odoonii niigmiin 80% iin emegteichuud gants bie ehuud. Genderiin tegsh gj sedev hundeh tusam ene too ihseh ayultai. Ta uuruu uuriigoo hicheegerei.

    Хариулах
  • 64.119.24.18
    2022/10/07

    Аль аль нь буруутай Өдий жил хамт байж 4 хүүхэд гаргачихаад эвлэрэхгүй чардайгаад хүүхдүүдээ сэтгэл санааны тамд хийх юм

    Хариулах
    • 202.9.40.183
      2022/10/07

      Ганболд битгий яв эвлрэк л гэсэн ш дээ. Энэ хүшхэн жоохон бацаантай явалдаж байж баригдаад хамаг булайгаа дэлгэчихээд ичсэн нүүрэндээ ингээд байгаа болохоос. Энэ шүүхийн шийдвэрийг харахад энэ хүүхэн нохой явган гахай нүцгэн гудамжинд үлдэнэ дээ. Нөгөө явалддаг залуу аваад явах уу? Мөнгөнд нь ш дээ!!!

  • 103.57.95.69
    2022/10/07

    ингэж амьтаны алтнаас үнэтэй цаг цаасыг барж алцаганаж байхаар манайхан мөрөөрөө оногдсон ажлаа хийдэг болоосой

    Хариулах
  • 64.119.17.211
    2022/10/07

    Баахан хүмүүсиин булхайг дэлгэлээ дээ

    Хариулах
  • 64.119.17.211
    2022/10/07

    Яг үнэндээ энэ алцганасан завхай хүүхэнд их учир байгаад байна даа яасанч их хэрүүлч хүүхэн бэ

    Хариулах
  • 66.181.161.59
    2022/10/07

    Uuriihuu site deer uuriihuu esreg medee bichuulj ene ter. Ene nere hamar ni tomdson unen t1 erguu pyazdits shu

    Хариулах
  • 66.181.189.167
    2022/10/07

    Баахан гэмгүй хүмүүс чирж ажил амьдралаас нь салгалаа даа. Муу хүн модон улбаатай гэж энэ.

    Хариулах