Д.Амарбаясгалан даргаа, “Зам дагаж хөгжил”... Дэлхийн улс орнуудын хөгжил соёлыг бид шагшин биширдэг. Тэгвэл төр засаг нь дэд бүтэцдээ маш сайн анхаарсан, ард иргэд нь сайтар ойлгосон учраас зарим нь тийнхүү хөгжлийнхөө оргилд шахам хүрчхээд байгаа нь тэр. Тэгвэл манай улсад эсрэгээрээ байгаа нь өнөөдөр эмгэнэл болчхоод байна. Ийнхүү хэлэхийн учир нь уул уурхайн компаниудыг малчдын нэр барьж дарамталж улс орны бүтээн байгуулалтыг хойш нь татдаг хэсэг бүлэг “ШАНТААЖЧИНГУУД” амташчихаад байгааг хэлж буй юм.
Шаттаажчингууд болон тэдний урхинд орсон малчдын энэ үйлдэл улс орны эдийн засаг, хөгжил, тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа гэж харагдаж байна. Иймд Монгол улсын хөгжилд саад тотгор болж буй нөхдүүдийг хатуу цээрлүүлбэл зохион.
Тэдэнд ногдуулах ял зэм нь ч тодорхой. Товчхондоо бол малчдын тархийг угааж турхирдаг шантаажчингуудыг эрүүгийн хуулиар, малчдыг нь зөрчлийн хуулиар шийтгэх хэрэгтэй.
Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдал бол уул уурхай, эрчим хүчнээс маш их хамааралтай. Тэхээр уул уурхайгаа хэвийн жигд явуулахын тулд зам барих хэрэгтэй. Мэдээж зам дагаж хөгжил ирнэ. Тэгээд ч уул уурхай эхэлснээс хойш өнөөдөр Оюу толгой, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханбогдод гэх зэргээр үндсэндээ авто замын асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Хэдхэн жилийн өмнө зөөлөн салхинд ч шороо босч ам, хамраар орж, аягатай хоол, цайнд шороон өрөм тогтдог тийм л байсан газрууд өнөөдөр замаа дагаж хөгжсөөр л байна.
Монголчууд дэлхийн улс орнуудын нэгэн адил цар тахлыг даван туулсан. Гэхдээ одоо түүнээс өмнөх үедээ очихыг тэмүүлж байна. Ингэснээр улс орны эдийн засаг сэргэнэ. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та дээр өгүүлсэнчлэн шантаажчингуудад эрүүгийн хуулиар, тархиа угаалгаж улс орны бүтээн байгуулалтад сохроор саад учруулж буй малчдад зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үндэсний хэмжээнд 14 боомтыг авто болон төмөр замаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ экологийн тэнцвэрт байдал, алдагдахгүй, малын бэлчээр хомсдохгүй мал хүн хоёр нь шороонд түйрэнд өртөж өвчлөхгүй гээд эерэг талтай.
Тэгээд ч эдийн засгийн 70 хувь нь уул уурхайгаас шалтгаалдаг тул улсын хөгжлийн холбоос болсон олон улсын стандартад нийцсэн авто зам нэн шаардлагатай нь мэдээж. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та авто зам хийгээд УЦС зэрэг ус орны бүтээн байгуулалтыг зогсолтгүй урагшлуулах хэрэгтэй. Харин үүний тулд дээр өгүүлсэнчлэн малчид, тэднийг турхирагчдыг хууль шүүхийн өмнө дуудуулах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.21.109.8
Сэтгүүлч отгон....
Хариулах