Ц.Идэрбат: Монголбанкны хар жагсаалт гэж айхтар юм байна

Moderator
2022/10/06

Ц.Идэрбат: Монголбанкны хар жагсаалт гэж айхтар юм байна Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Мөнгөний бодлогын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Монголбанк ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэх том зорилт тавьсан байгаа. Гэтэл 2023 онд инфляцад нөлөөлж буй гадны хүчин зүйлс өөрчлөгдөхгүй байвал Монголбанк ямар арга хэмжээ авах вэ, нөөц” Б” төлөвлөгөө байгаа юу.

Мөн дотоодын ААН-үүд, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкууд гаргаж чадахгүй байна. Тийм учир мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гадны банкуудыг оруулж ирэх боломж байдаг уу. Ирэх оны төлөвлөгөөнд энэ талын алсын хараа бий юу.

Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэж айхтар юм байна. Хар жагсаалтад бизнесийн асуудлаас болж тухайн хүн нэгэнт орсон бол насан туршид нь арилдаггүй, бизнесийн асар их дарамт ирдэг. Зөвхөн үүрэн холбооны төлбөрөө төлөөгүй хүн хар жагсаалтад орчихдог. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд энэ асуудлыг уян хатан шийдэх боломж байдаг уу” гэж асуулаа


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.207
    2022/10/06

    Анхнаасаа хар жагсаалтанд орохгүй байвал болоошдээ албатай юм шиг хүмүүсийн мөнгийг авчаад өгөхгүй дээрэмчдийг сайн дарамтал хар жагсаалтнаас бүү гарга.

    Хариулах
    • 103.212.118.125
      2022/10/06

      Далд ор новш минь.