УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Moderator
Өчигдөр 17 цаг 39 минут

Монгол Улсын иргэн Э.Түвшинбаяраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар өчигдөр (2022.10.04) Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд ханджээ.

Тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны сайд Д.Сарангэрэл оролцож Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ” сэдэвт илтгэл тавихдаа “...ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “...улны айл...” гэж нэрлэдэг хэмээн мэдээлэл хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж, эл үндэслэлээр мэдээлэл гаргасан байна.

Мөн ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл нь өөрийн хэлсэн үгээрээ Монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрх, эрх ашиг сонирхлыг зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн Улсын Их хурлын гишүүнийг эгүүлэн татуулах гэсэн дүгнэлт гаргуулахаар ханджээ.

Ташрамд өгүүлэхэд, мэдээлэл гаргасан иргэн Э.Түвшинбаярт өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар болсон байна.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.62
    17 цагийн өмнө

    Erguulen tatayaa

    Хариулах
  • 66.181.182.62
    17 цагийн өмнө

    Zov shte ene emegtei yu ch hiij chadahgui 60 hursen tetgevert ni garga yarij helj bgaagaa medehgui

    Хариулах
  • 103.80.210.247
    18 цагийн өмнө

    Татах хэрэгтэй

    Хариулах
  • 211.36.139.133
    Өчигдөр

    Tatah. Heregtei. Uhamsraaraa. Uuruu. Tatgalzval. Ner. Turtei. Uym daa. Olon ulsiin. Mundagchuud. Uuvhlalt. Guigaad. L. Buudag. Shdee

    Хариулах
  • 192.82.80.117
    Өчигдөр

    Tayah heregtee

    Хариулах
    • 192.82.80.117
      Өчигдөр

      Tatah heregtee

  • 192.82.72.187
    Өчигдөр

    Zub zub.

    Хариулах
  • 202.9.40.246
    Өчигдөр

    Улны гишүүн болж дээ

    Хариулах
  • 64.119.20.141
    Өчигдөр

    Одоо болоош дээ сайдын ажилаа өгөө биздээ.давхар шийтгэл болох юм бишүү

    Хариулах
    • 66.181.182.49
      Өчигдөр

      Хуц

  • 202.179.24.7
    Өчигдөр

    МАН шүү

    Хариулах
  • 202.9.40.54
    Өчигдөр

    “Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” бна гэвэл яах уу

    Хариулах
  • 66.181.177.99
    Өчигдөр

    Tatuulahgyi l bolvuu ar tal saitai avgai

    Хариулах
  • 192.82.90.67
    Өчигдөр

    Хатан ээжийн мандан бадарч явсан цаг өндөрлөж,гандан буурах шатандаа оров уу яав.

    Хариулах
    • 64.119.20.223
      2022/10/12

      Э