Төр хувийн хэвшлээс ноу хау, өмч, бизнес гээд дээрэмдэнэ. Үүний тод жишээ “Хөтөл цемент”. Хувьчлал нь буруу явагдсан, Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй гээд мөн ч олон асуудлаар далайлгаж байсан авсан. Бүр Л.Наранбаатар гэгч нөхрийг захирлаар тавиад л цементийн үнийг буулгаад, байшин барилгыг сүндэрлүүлнэ, Дарханы замыг дарайлгаад өгнө гэж ирээд сүрийг үзүүлж байв.
Харамсалтай нь, дээрмийн үйл ажиллагаа нь ямар ч тооцоо судалгаагүй байсан учраас төрд авсан үйлдвэр нь таг зогссон. Зах зээлд цементийн хомсдол үүсэж, хувийн хэвшлийн томоохон үйлдвэрүүд нь ачаа тээврийн гацаанаас болоод бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж барахгүй болчихсон.
Энүүхэн “торгон” агшныг төр нь овжноор ашиглаад импортын цементийн татварыг он дуустал “0” болголоо хэмээн баахан хүнээр алга ташуулаад амжив.
Гэвч үүний цаана дахиад л дараагийн дээрмийн үйл ажиллагаа явагдах гэж байна гэх хардлага төрж байна. Учир нь, МАК, Монполимет компаниуд Хөгжлийн банканд их хэмжээний зээлтэй. Хэрвээ төрд дээрэмдэх нь, Хөгжлийн банкны өрөнд авах нь гээд захирлууд нь чангахан дуугарвал шууд шоронд илгээгдэнэ.
Саяхны жишээ нь “Дархан арьс ширний цогцолбор”-той ижил төрлийн үйл ажиллагаа бүхий төрд данстай компани байгуулж, хувийнхыг нь гацаах технологи хэрэгжүүлсэн. Үүнийг нь эсэргүүцсэн “Дархан арьс ширний цогцолбор”-ын захирал Д.Энхбаярыг баривчлаад, хорьчихсон.
Д.Энхбаяр ердөө л төр хувийн хэвшлийн бизнесийг булааж байгааг илчилж хэлсэн. Үүнийх нь төлөө шалтаглан хорьсон.
Уг нь түүнийг хорих биш харин ч талархан дэмжих ёстой байсан. “Дархан арьс ширний цогцолбор” нь жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт бөгөөд төвийн бүсийн бүхий л арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэх боломжтой. Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор учраас 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох байлаа.
Зөвхөн дээрх танилцуулгаас харахад л ажлын байр, бүтээгдэхүүний ашиг, татвар зэргийг тооцоолоод төр хүнд аж үйлдвэрлэл эрхлэгч танд баярлалаа хэмээн дэд бүтцийг нь ч болов шийдээд өгөх боломж байсан. Бүр дэлхийн жишгээр ингэж дэмжиж чадахгүй бол гай болох шаардлага ч үгүй байсан. Харин ч бүр эсрэгээрээ төрийн өндөрлөгүүд, салбарын сайдууд бөөн, цөөнөөр очиж, ноу хауг нь хулгайлаад эцэст нь эздийг нь хорьж, цагдаж, хувийн хэвшлийг дампуурал руу түлхсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна