Ачааны машины араас мөргөсөн жолооч эмэгтэй нас баржээ

Moderator
2022/10/04

Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Нисэхийн тойргийн урд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Онцгой байдлын аврагчид очиход иргэн М-ийн “Волва FM12” загварын чиргүүлтэй автомашины араас Хан Уул дүүргийн харьяат, 32 настай эмэгтэй У -гийн жолоодож явсан “Тоёота Сай” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.
Ослын улмаас “Тоёота Сай” автомашины жолооч нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.210
    2022/10/04

    Уулын замаар түгжрэл үүсгэн хурд багатай явж байгаа жолоочийг гүйцэж түрүүлээд хартал утасаар видео дуудлага хийж байгаа хүн байдаг. Машин барихдаа утасаа л оролдохоо болих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.18
    2022/10/04

    Жолооны ард утас оролддог оо болих хэрэгтэй. Машинаа сайн барьж чадахгүй хүмүүс нь ядаж...

    Хариулах
    • 202.9.40.40
      2022/10/04

      утасаа оролддоггүй жолооч гэж ер нь байдаг юм уу? бүгд л нэг гараараа утсаа барьчихсан, нөгөө гараараа жолооны хүрдээ барьчихсан л явж харагддаг даа ... үнэхээр бүтэхгүй хүмүүс

  • 192.82.87.192
    2022/10/04

    Yaasan ch xetsuu yumbde

    Хариулах
  • 66.181.161.47
    2022/10/04

    yasn xapamsaltai medee we.?

    Хариулах