“Дархан арьс ширний цогцолбор”-ыг гацаагсдад хариуцлага хүлээлгэе

Moderator
2022/10/04

Арьс ширний үйлдвэр Монгол Улсад байсан цаг үе бий. Тодруулбал үйлдвэрийн район гэгддэг өдгөөгийн Хан-Уул дүүрэгт арьс ширний бүхэл бүтэн том үйлдвэр байсан бөгөөд 18 аймгийнхан арьс, шир, нэхийгээ тэр үйлдвэрт авчирч өгдөг байв. 

Гэтэл өмч хувьчлал нэрээр тэрхүү үйлдвэрийг үгүй хийснээс үүдэн малын арьс, шир, нэхий үнэгүйдэж, муулсан малын арьс хог дээр хөглөрсөөр байгаа. 
Тэгвэл энэ байдлыг олж харсан  сэтгэл сайтай, бизнесмен нөхөд  “Дархан арьс ширний цогцолбор”-ыг байгуулж, ашигалалтад оруулдгийн даваан дээр  ТӨР ГАЦААЧХААД байгаа нь харамсалтай. 
Жилдээ 10 сая ширхэг арьс, шир, нэхий боловсруулаад зогсохгүй 10 мянган тн ноос ноолуур угааж боловсруулна гэх эл мэдээллээс харахад Монгол Улсад ямар их чухал гэдэг нь харагдаж, мэдрэгдэж  буй ч ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы балгаар эл үйлдвэр зогсчихоод байна. 
Товчхондоо бол стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг тэрбээр гацаасан гэсэн үг. Гацаасан шалтгаан нь яг ижил, гэхдээ хүчин чадал нь  1 дахин бага гэж хэлж болох үйлдвэрийг яг  дэргэд нь бий болгох гэж чичирч, яаравчилж бүр Засгийн газрын тогтоол хүртэл гаргуулчхаад Итали улстай хамтран ТЭЗҮ-тээ хүртэл хийлгэчхээд байгаа. 
Энэ мэтээр төр хувийн хэвшлийнхэн рүү халдаж, ажил амьдарлыг нь булааж байгаа олон тоо баримт, төрийн буруу зөрүү бүхнийг тоочоод барашгүй. Уг нь энэ үйлдэр ашиглалтад орсон бол 2300 орчим  шууд ажлын байр бий болж 7000 гаруй  иргэн байгын ажлын байртай болно гэж хүлээж байв.
Гэхдээ бурууд нүд хурц гэдэгчлэн  эл асуудал  эрхгүй олны анхаарал татаж байгаа тул Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж  стратегийн чухал бүтээн байгуулалтыг зогсоож, улсад их хэмжээний хохирол учруулсан нөхдийг шалгаж, хохирлыг нь нэхэмжлэхээр болоод байгаа.
Тодруулбал экс сайд З.Мэндсайханыг шалгана гэсэн үг. Харин яг шалгагдаад ирэх дээрээ тулбал тэрбээр “Засгийн газрын шийдвэр байсан. Хамтдаа унана” гэж хэлээд зогсож мэдэхээр нөхцөл байдал ч үүсчхээд байна. 
Товчхондоо бол стратегийн ач холбогдол  бүхий “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажил гацсанаас үүдэлтэй хохирол, тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярын  бие болоод сэтгэл санааны хохирлыг ч энэ Засгийн газар барагдуулах нь гэж харагдаж байна. 
Гэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон түүний шадар цэргүүд сайн ажиллавал шүү дээ.

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.149
    2024/01/10

    Энхбаяр гээд энэ хүн бол луйварчин

    Хариулах
  • 66.181.161.67
    2022/10/05

    Хийж бүтээж буй хүмүүсээ яагаад дэмждэггүй юм .Үйлдвэр үйлчилгээ олон байх тусмаа иргэд ажилтай орлоготой болно шүү дээ

    Хариулах
  • 192.82.77.40
    2022/10/05

    Улс орны ,ард түмний үндсэн эрх ашиг мал аж ахуйн арьс шир түүхий эдийг боловсоуулах ийм үйлдвэрийн хөрөнгө мөнгөө хувийнхаа эрх ашгаас илүүд бодожл зүтгэсэн зүтгэл сэтгэл цаг хугацаа зарцуулсан л хүний хөдөлмөр шүүдээ Йим юмийг төр засаг яаж хараад бна даа гэж бодож байнадаа

    Хариулах