Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулав. Ингэхдээ ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон. Мөн Монголбанкны эх үүсвэрээр олгогдох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв. Мэдээж энэ нь орон сууцтай болохоор төлөвлөж буй олон мянган гэр бүлийн хувьд таатай мэдээ.
Харин макро эдийн засгийн дарамтууд, COVID-19-ийн халдварын тархалтыг хумих бодлогоос үүдэлтэй "хос шок"-ийн нөлөө үргэлжилсээр байгаа энэ үед Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхыг олон улсын байгууллагууд зөвлөж байгаа юм.
Тэгвэл ипотекийн зээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар тодотгон тайлбарлая.
Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь ипотекийн зээлийн нийгмийн ач холбогдол гэж тодорхойлдог. Тэгэхээр сайн ажиллаж байгаад насныхаа эцэст сайхан амьдрах уу, сайхан амьдрангаа сайн ажиллах уу гэдэг сонголтыг ипотек бий болгодог гэсэн үг.
Нөгөө талаар ажил орлоготой хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломжтой байдаг тул иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөшүүрэг болж байгаа юм.
Харин ипотекийн зээлийн эдийн засгийн ач холбогдол нь мөнгөний үнэ цэнийг инфляцаас хамгаалахад оршдог. Мөн зээл олгож байгаа субъектийн хувьд ашиг орлого олох хэлбэр болдог.
Тэгвэл ипотекийн зээлд эрсдэл бий юу
Орон сууцны зээл нь урт хугацаатай байдаг учир эдийн засгийн эерэг сөрөг олон өөрчлөлтийн үед хүүгийн эрсдэл гарах боломжтой. Манай улсын хувьд нэмэх хасах нэг гэсэн хувилбараар явж байгаа тул зээлдэгч нарт хүүгийн эрсдэлтэй. Үүнийг цар тахлын үеийн нөхцөл байдлаас харж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна