"Хурган" дарга хуулийнханд илчлэгдэж, баригдаад шүүхийн хаалга татах нь. Тодруулбал, АТГ-аас УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга асан Ч.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгэн, гүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Ч.Чулуунбат яаманд ажиллахаас өмнө Ашигт малтмал, Газрын тосны газрын мэргэжилтэн байсан. Тухайн үед 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн ХОМ-т мэдүүлээгүй, мөн УУХҮЯ-ны газрын дарга байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан ч ХОМ-тээ мэдүүлээгүй аж. Ингээд ч зогсохгүй үүнийгээ өөрийн хууль ёсны орлого гээд үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзсэн аж.
Мань Ч.Чулуунбатыг том артай нэгэн гэх нь ч бий. Тэр Газрын тосны газар байж байгаад 2016 онд тус байгууллагыг Ашигт малтмалын газарт нэгтгэхэд УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын даргаар очиж байжээ.
Тэр үед салбарын сайд нь Д.Сумъяабазар байсан бөгөөд Ч.Чулуунбатыг шатахууны асуудлаа зохицуулж чадахгүй байна хэмээн халсан мань хүн буцаад ирж байж. Хөөгөөд явуулсан сайд нь ч чимээгүйхэн хүлээн авчээ. Мэдээж яамныхны хувьд Ч.Чулуунбатын ар нь сайд руу нь утас цохиод дуугүй болгочхож хэмээн шивнэлдэх болжээ.
Ямартай түлш, шатахуун, шатахуун түгээх станцуудтай холбоотой бүхий л асуудалд гарын үсгээ зурдаг байсан Ч.Чулуунбат дарга төрийн алба хашиж байгаад гэнэтхэн 197 саяын орон сууц, 150 саяын үнэтэй хаустай болчихсон нь АТГ-ынханы анхаарлыг татаж, хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.
Харин шүүхийн шатнаас л “эргэчихгүй” бол энэ удаа авлигачин дарга нарын тоо нэгээр ч болов буурч, нийтийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллах ёстойг олон хүн ойлгох болох нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.184.124
Ар гэрийн бизнэс аав ээжээс үлдээсэн юм гээд л хүнд орох оронгийн юм байж л таарна яар гэж ингэж мөрөөрөө яваа нэгнээ ингэдэг юм бэ Чука хамгийн энгийн даруухан мэдлэгтэй сайн залуу шүү чаддаг юм бол айхтруудыг нь уудлаж гаргаж ирээд суулгаач
Хариулах150.129.140.154
Идэж уусан болоод л АТГ явсан юм биш үү.Төрийн байгуулага биз дээ.