Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг эзэнгүй байшингийн зоориноос хүчирхийлүүлсэн байдалтай олжээ

Moderator
2022/10/03

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдрийн 11:00 цагийн орчимд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хийхэд тус эмэгтэй нь гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.
Улмаар амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоожээ.
Ингээд НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж эхлээд байгаа ажээ. 
Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах, мөн шөнө, оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа явахгүй сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.110
    2022/10/04

    Цагдаа хар тамхитай тэмц. Хил нэвтрүүлэхгүй байхад бүх байгууллагууд сайтар ажилла. Маргааш таны, миний хүүхэд ч энэ бузрын юмыг хэрэглэж магадгүй... айдас 3

    Хариулах