“Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг шиг манай улсын өрийн асуудал иргэдийн амьдралыг уруудуулж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулсаар.
Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн.
Харин хамгийн том дохио нь өрийн эргэн төлөлт ээлж дараалан хаалга тогших төлөвтэй. Тодруулж хэлбэл Засгийн газар ирэх 12 дугаар сард Чингис бондын 137 сая ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 536.6 сая ам.доллар болон 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байна.
Өнөөгийн нөхцөл байдлын тухайд гадаад валютын нөөц улирал дараалан буурсан, импортын орлого хангалттай бус байгаа зэргээс харахад Чингис бондын 137 сая ам.доллар том дарамт болох нь тодорхой юм. Өнөөдөр маргааш гэж байтал 12 дугаар сар болчихно. Яажшуухан эрсдэлийг давах нь мэргэн ухаан, мэдрэмжтэй шийдлээс л хамаарах биз.
Угтаа бол хэмнэлтийн бодлогоо араас нь шидэхийн оронд урьдаас угтуулж хэрэгжүүлж байсан бол өнөөдөр толгой гашилгах хэрэг гарахгүй. Даанч нэгэнтээ буруу замаар будаа тээсэн төсвийн үр ашиггүй зарцуулалт, улс төрийн ул суурьгүй бодлого шийдвэр ийм үр дүн өгөх нь аргагүй шүү дээ. Ямартай ч амаргүй даваа ойртсоор. Ядаж байхад давааны цаана олон даваа бий дээ.
Чингис бондын дэлгэрэнгүй: Монгол Улсын Засгийн Газар 2012 оны 11 дүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд гаргасан урт хугацааны өрийн бичиг буюу бондыг "Чингис бонд" гэж нэрлэдэг. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг болно. Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.57.94.214
төлчих биз дээ харин дараачийн өрүүд яах бол доо
Хариулах