Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өглөө. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Манай салбарт гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт давагдашгүй хүчин зүйл болоод удаж байна. Үнэ өсөх болсон асуудлуудыг дурдвал,
Хил гаалийн нөхцөл байдал
Тээвэр логистик
Валютын өсөлт
Ажиллах хүчний дутагдалтай байдал
Бензин гэх мэт хүчин зүйлс байна.
Тухайлбал Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр логистикийн үнийн асуудал гэдэг нь хилээр авах бараа хэзээ ирж байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй гэвч манай салбар тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлоо хятад улсаас авдаг. Гэтэл тээврийн хувьд хэтэрхий удаашралтай, үнэ ханшийн огцом өсөлттэй байгаа.
Өмнө нь бид Эрээн-Замын-Үүд гэж нэг л тээвэрт мөнгө төлдөг байсан. Энэ зардал Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэж хоёр удаа мөнгө төлдөг болсон. Ингэхдээ 2021 онд ачааны мөнгө гэж 7,8 мянган юань төлдөг байсан бол одоо 16,18 мянган юань төлдөг болсон. Мөн бидний ажилд ашиглагддаг борлуулалтын машин, түгээлтийн машин дизель түлш хэргэлдэг. 2021 онд 2490 авдаг байсан түлш өнөөдөр /2022.09.30/ 3730 төгрөг болж нэмэгдсэн.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт байгаа ч газартаа буухгүй буюу 100 төгрөгийн хямдрал нөлөөлөхгүй байна гэсэн үг л дээ. Хамгийн том зарлага нь валют бид гаднын компаниас бараа авахдаа доллароор тооцоо хийдэг гэвч доллар мөн 3550 давж цаг минутаар нэмэгдэж байна.
-ЭНЭ ХЭВЭЭРЭЭ УРАГШИЛБАЛ БИД ДАРАА ЖИЛ ГУРАЛАА ҮЙЛДЭРЛЭЖ ЧАДАХАА БАЙЖ ҮЙЛДВЭР ЗОГСОХ ЭРСДЭЛТЭЙ-
Түүнчлэн Ажиллах хүчний дутагдал хүнсний салбарт тулгамдаж буй асуудал бидэнд ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин огт байхгүй. Манай салбарт ажиллах хүчин 80 хувиар дутагдалтай байна гэсэн судалгаа ч гарсан. Хүмүүс цалин ярина байх гэхдээ энэ нь үнэн бид ажилчдаа тогтоохын тулд байгаагаараа нэмж өгдөг ч Уул уурхайн салбарын үйлчлэгчийн цалинтай тэнцэх цалинг манай инженэрүүд авдаг. Энэ хэвээрээ урагшилбал бид дараа жил гуралаа үйлдэрлэж чадахаа байж үйлдвэр зогсох эрсдэлтэй байна. Энэ бүхэнээс хамаарч гурилын үнэ 30-50 хувиар өсөхөөс өөр аргаггүй гэдгийг хэлмээр байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.9.46.71
Vhehbel er shuluun bish vv
Хариулах59.153.112.234
Удахгүй үл хөдлөхийн үнэ нэмэгдвэл би лав гайхахгүйн байна. Цементийн үнэ тэнгэрт хадаж энэ жилийн баригдсан барилгууд өвөл болон дараа жил зах зээлд нийлүүлэгдэхдээ үнээ нэмэх нь тодорхой дээр нь бусад бүх түүхий эд цалин нэмэгдсэн. Төгрөг бол соёмботой цаас боллоо.
Хариулах202.21.124.139
Үндэсний үйлдвэрлэгчидээ устгах сонирхолтой эрх баригчид маань бидэнд Хятадын ясны гурил идүүлэхээр зүтгэж эхлэв бололтой
Хариулах