Хилийн цэрэгт алба хааж байсан 19 настай цэрэг амиа хорложээ

Moderator
Өчигдөр 11 цаг 15 минут

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан байжээ.
Байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т  орших  "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт  2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
 
Эх сурвалж: ХХЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.249
    2022/10/01

    Аав руугаа утсаар хэд удаа залгасан.Удахгүй залгасан дугаараас нь согтуу эрэгтэй хүн аав руу нь залгаад салгасан гэж ар гэр нь хэлээд байгаа.шүү.Амиа хорлох хүүхэд бишээ

    Хариулах
  • 202.126.89.109
    2022/10/01

    hvn amia hotloh uu. medeej vgvi. hen negen booj alsan ni oilgomjtoi busuu. ter tsug baisan baildagch, ahlagch hoyr sain medne. tseregt hvvhdee ywuulahaa bolitsgooy. ilvvdee garsan ami baihgvi. hilee manuulj, tejeej diilehgvi alaad duusah ym baina. BHY ni said, darga nar. janjin shtabihnig vndseer solih heregtei. ajilgvi ulsaar tejeelgesen dargantsaruud zailtsgaa

    Хариулах
  • 202.9.40.57
    2022/10/01

    Цэргийн хуаран ч аллага, албадлагын газар болжээ. Үр хүүхэд ач гуч нараа цэрэгт явуулхад хүнд болж дээ. Уг нь цэргийн алба хаах чинь эрэгтэй хүүхэд бүрийн хүслэн байлаа шүү дээ. Одоо бол цэргийн насны хүн бүрийн айдаг аллага, албадлага, нүдүүрийн газар болждээ. Үүнийг шинэчлэхгүй бол цэргийн алба хаах хүн олдохгүй болж байна даа.

    Хариулах
  • 202.126.88.92
    Өчигдөр

    Тэр үхэр нь тгд олдсон юм болов уу Энний ард хэн бна малын хулгайч аль эсвэл тэнд бсан цэргүүд нэгнийгээ бөөрөлхөж дээрэлхсэн юм болов уу???

    Хариулах
  • 202.126.90.115
    Өчигдөр

    amia xorloogul bnda hha

    Хариулах
  • 103.212.118.79
    Өчигдөр

    14 хоноод халагдах хооронд амиа хорлодог сонин бна да

    Хариулах
    • 202.126.90.126
      Өчигдөр

      22 oni negdugeer eelj gher halagdah blogu

  • 202.126.89.125
    Өчигдөр

    Amia horlohod yu hurgev

    Хариулах
  • 59.153.112.9
    Өчигдөр

    14,5 хоноод л халагдах гэж байсан хүүхэд байна ш дээ. Хөөрхий аав ээж нь яана даа

    Хариулах
    • 66.181.161.125
      Өчигдөр

      Zow unshaaj 2022 onii 1 eelj bn gj 5 sard tatagdsn tsereg

  • 192.82.78.45
    Өчигдөр

    Өөрсдөө Алчаад амиа хоролсон болгоод байгаан биш байгаа сайн галгах хэрэгтэй

    Хариулах