Стратегийн ач холбогдолтой цогцолборыг үгүй хийсэн сайддаа хариуцлага тооц

Moderator
Өчигдөр 10 цаг 42 минут

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ хэмээгээд Ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “толгойлох”-оор болсон. 

Тэгвэл мань хүн одоо нэг кабинетын гишүүн явсан З.Мэндсайханыг шалгаж, хариуцлага тооцох цаг нь болчхоод байна. 
Учир нь, түүнийг “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг гацаасан гол хүн гэж хэлэхэд хол зөрөхгүй. 
“Дархан арьс ширний цогцолбор” нь жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжуудыг барихаар төлөвлөөд байв. Үүнд:
• Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9-н үйлдвэр
• Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4-н үйлдвэр
• Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
• Эсгийний үйлдвэр- 2
• Желатин уургийн үйлдвэр-1
• Судалгаа хөгжил, инновацийн төв
• Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
• Цахилгаан дамжуулах дэд станц зэрэг багтана. 
Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломж бүрдээд байсан юм. 
Төлөвлөгөөнөөс харахад бохины үнэ ч хүрэхээ байсан нэхийг үнэд хүргэж, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн бүгд стратегийн чухал бүтээн байгуулалтын ажил байсныг нь илтгэнэ. 
Гэтэл З.Мэндсайхан ХХҮХАҮ-ийн сайд байхдаа 2020 онд Засгийн газар 185-р тогтоол гээчийг батлуулж, “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулахаар болсон. Үүнийгээ бүр маш хурдтайгаа хэрэгжүүлэхийн тулд Италитай хамтарч ТЭЗҮ-г нь хүртэл хийлгэж, тун чиг яарсан. 
Үүнээс нь болж гүйцэтгэл нь 60 хувьтай байсан “Дархан арьс ширний цогцолбор”-ын барилгын ажил одоо зогсчхоод байна. 
Бүр цаашлаад гүйцэтгэх захирал Д.Энхбаяр төр хувийн хэвшлийг дарамталж, дээрэмдэж буйг эсэргүүцсэнийхээ төлөө баригдаж, хоригдчихоод байна. 
Уг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрээр бол гүйцэтгэх захирал Д.Энхбаяр биш, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, түүнийг дэмжсэн кабинет нь хариуцлага хүлээх ёстой биш гэж үү. 
Энэ цогцолбор төсөл гацсанаас үүдэлтэй эдийн засгийн болон ирээдүйн орлого, ашгийг хэрхэн нөхөх вэ. Хувийн хэвшлээс улсын эдийн засаг, дэд бүтцэд ч сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тооцож үздэггүй сайд гэж байж болох уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна