МАН-ын засаглалын үед Сангийн сайдын суудалд нэлээд тухалсан Ч.Хүрэлбаатар өдгөө Эдийн засгийн хөгжлийн сайд гэх албан тушаалд томийлогдчихоод байгаа.
Түүнийг угаасаа л мөнгө төгрөгтэй холбоотой яам агентлаг, газар хэлтэст ажилладаг гээд өөрийгөө бүр ойлгочихсон юм шиг байгаа юм гэж олон түмэн хэлдэг нь цаанаа учиртай л байх.
Тэр баян, бас тэдний ах дүү ч баяны тоонд багтдаг байж болно. Харин тэр хэмжээгээрээ Монголын ард түмнийг харж, бүр тохуурхах хэрэггүй.
Тодруулбал тэрбээр Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийг танилцуулахдаа “Мөнгөний нийлүүлэлт нь ч буурч байна. Арилжааны банкуудаас гаргах зээлийн хэмжээ, өрхийн бодит орлого ч буурсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн орлого буурч байгаа тул тэд хадгаламжаа хэрэглээндээ оруулж эхэлсэн дүр зураг харагдаж байна. Хадгаламжийн хэмжээ гурван их наяд төгрөгөөр буурсан нь эдийн засаг амаргүй байгааг харуулж байгаа юм..." гэсэн.
Тэгвэл ард иргэдийн зүгээс “ Бидэнд хадагаламж байхгүй. Хадгаламжтай нь та нар, улстөрчид...” гэж түүнийг буруутгаж, ядарсан ард иргэдээрээ тохуурхахгүй байхыг хүсч байна. Мөн тэд Ч.Хүрэлбаатар сайдад “Ядарсан ардад хадгаламж байхгүй, хадгалах мөнгө байтугай хоолондоо ч хүрдэгүүй юм” гэх үгийг дайж бухимдаж байна.
Төрийн өндөр албан тушаалд сууж буй нөхөд амаа мэдэж, хамжааргатай ярихгүй бол нөгөө хэн сайд шиг ахархан настай сайдын тоонд орох нь байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.57.92.242
За юун сүртэй юм бэ. Үнэн ш дээ. Хадгаламжгүй айл байдаг юм уу. Ёоё гайхчихлаа. Ямар ч айл дор хаяж хүүхдэдээ хадгаламжтай байдаг шүү. Арай хадгаламжгүй айл байгаа юм биш биз. Тэгвэл дэлхиыгээс зайл дөө. Өөр юу хэлэхэв.
Хариулах202.126.90.111
Хуц гэвэл багадах уу. Хуушуур гэвэл горьдох уу
59.153.113.174
Эд нар унэхээр ард тумэнээр тохуураж бна шуу дээ арай юм даа
Хариулах