Монголын төр хэдэн хүнд өртэй мэт үргэлж бөхөлзөж, сайдын суудлаас буумагц нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүддээ дарга, захирлын албанд "залдаг" жишиг тогтоод удлаа.
Тэдгээр хүмүүсийн нэг нь П.Ганхүү. Одоо бол “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал. Гэхдээ яг ямар үүрэг, хариуцлагатай ажилладаг нь тодорхойгүй.
Яах вэ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь гээд уртаас урт жагсаалт гарах л байх. Гэвч мань П.Ганхүүгийн хувьд эрх эдлэхээс үүргээ биелүүлж, хариуцлага хүлээдэггүй нэгэн бололтой.
Хамгийн сүүлийн жишээ нь, осолдсон галт тэрэгний асуудлыг хариуцах ёстой байтал салбарын сайдаа түлхчихээд сууж байгааг та бүхэн өчигдөр /2022.09.28/ харсан.
Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт яаран сандран мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх ачаа байсан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй, хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна.” гэсэн юм.
Уг нь энд сайд мэдээлэл хийх бус хариуцсан “эзэн” П.Ганхүү учрыг тайлбарлах ёстой. Тэгээд ч төмөр зам гэх хатуу чанга дэг, сахилга баттай байгууллагыг удирдаж байгаа бол ёс зүйн хувьд ч өндөр хариуцлагатай байх учиртай.
Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийг толгойлж байгаа хүн нь нуугдаж, сайдаа урдаа барьж халхавчилж байгаа нь Засгийн газрын том халхавчинд орсных нь илрэл.
Салбарын сайдаараа өмгөөлүүлж, энгийн ажилтнаараа туг тахих гэж байгаа П.Ганхүүд төр өргүй. Тиймээс ЗТХ-ийн сайд С.Бямбацогт жулдаад байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хариуцлага тооц. Эс бөгөөс түүнийг эрхлүүлж, сайдын суудлаас жийгдсэн ч Төрийн өмчит компаниудын захирлаар ээлжлэн залж, түмний хөрөнгөөр тоглуулж байгаа учраас танаас ч бас хариуцлага нэхэж мэдэх нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.21.98.10
Ene teneg ymaa solio saidaa mongolin ard tumen guij baina ireed yu ch hiisengui baahan hun l soliloo ganhuu chini ajil hiideggui hun bn
Хариулах