Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаас гарч унасан талаар салбарын сайд мэдээлэл өглөө.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.
Тодруулбал Дорноговь Улаанбадрах сумын нутагт байрлах Зүүнбаян өртөөнөөс 75 километрийн зайд Хулангийн шанд зөрлөг дээр өнгөрсөн шөнө 12:20 цагийн үед осол гарсан байна. Цуваанд нийт 17 вагон явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан ачаа.
Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн. Вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.184.10
БЯМБАЦОГТ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ!!! ЭНЭ ХҮН САЙД БОЛСНООР САЛБАРЫН БИД СЭТГЭЛЭЭР УНАЖ СЭТГЛЭЭ ЧАНГЛАХЫН ТУЛД!!!
Хариулах