Гэр бүл зохионо гэдгийг залуу үеийнхэн “дурлалцсан, хайртай л бол болно” гэж хөнгөн хуумгай боддог учраас өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөж байна.
Судлаачдын үзэж буйгаар манай улсад гэр бүл бологсдын 20 орчим хувь нь буюу таван гэрлэлт тутмын 1 нь салдаг аж. Үүний нотолгоо нь “Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1640 гэрлэлт цуцалсан” гэх мэдээлэл. Өр нимгэн нэгнийг өвтгөх энэ мэдээллийн цаана 6000-8000 орчим хүүхэд өнчирчдөг байна.
“Зовлон жаргалыг хамтдаа туулна, хоёр биендээ уусаж нэг хүн мэт нэгэн зүгт харж, нэг л зорилгын төлөө байж, ямар ч саадыг үл ажран давна” гэж сэтгэл зүрхээрээ нийлчхээд аахар шаарах бэрхшээлтэй тулгарахдаа л тараа таниулж биеэ үнэлэгч хүүхэн, харцуул шиг зан гаргаж байгаа нь ЭМГЭНЭЛ юм.
Ингэж хэлэхийн учир нь залуу гэр бүлд гарч буй таагүй зүйлс чухам юунаас болдог вэ гэх асуумж бөглүүлэхэд 40 орчим хувь нь “мөнгөнөөс болдог” гэсэн тухай нэгэн сэтгэл зүйч ярьсан байдаг.
Мөнгөгүйгээр өнөөдөр юу ч болж бүтэхээ байсан энэ цаг мөчид маш том шалтгаан нь энэ. Гэхдээ хүүхэд өнчирнө гэдэг нь түүнээс ч том асуудал гэдгийг ухамсарлахгүй байгаа нь тун тоогүй.
Тэгээд ч хүүхдийн тэтгэмжийн мөнгө эцэг эхийг нь орлохгүй. Эцэггүй, эхгүй өссөн хүүхэд энэ нийгэмд өв тэгш, өр зөөлөн хүн болж төлөвших нь юу л бол.
Тиймээс гэр бүлээ цуцлууж байгаа аав, ээжид хатуу хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Тэд өөрсдийнхөө эрхийг сайн мэдэж байгаа хэрнээ хүүхдийнхээ эрхийг маш том, маш бүдүүлгээр зөрчиж буй учраас тэдэнтэй хариуцлага ярих хэгтэй.
Товчхондоо бол тэд хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж буй юм. Тиймээс тэдэнд хариуцлага тооцдог байхыг Гэр бүлийн тухай хуульд тусгах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна