Алтанбулаг боомтын дарга хошууч Г.Бямбасүрэн "2022 оны 9 сарын 21-ны оройноос Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо өмнөх үеэс харьцангуй нэмэгдсэн. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар манай улс руу 3,000 гаруй ОХУ-ын иргэн нэвтэрсэн байна. Энэ хугацаанд Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр иргэдийн бөөгнөрөл дараалал үүсээгүй. Боомтын үйл ажиллагаа хэвийн явагдсан. Зорчигчийг олон улсын гэрээ, хэлэлцээр иргэд харилцан зорчих журам, холбогдох тушаал журмын дагуу шалган нэвтрүүлсэн. Орж ирсэн иргэдийг хүйсийн хувьд авч үзвэл 2,500 орчим нь эрэгтэй үлдсэн 500 гаруй нь эмэгтэй хүмүүс байна. Гэр бүлээрээ хилээр орж ирж байгаа ч ихэнх нь ганц бие залуучууд байна. Өнөөдрийн байдлаар хилээр орж ирэх чиглэлийн хөдөлгөөн буурч байна. Үндсэндээ буцаад өмнөх үетэйгээ ижил болж байна. Одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй.
ОХУ-ын иргэд манай улс руу иргэд харилцах зорчих журмын дагуу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Гэхдээ 30 хоног нь хэтэрсэн тохиолдолд дахин хүсэлт гаргаж 30 хоног сунгуулах боломжтой. Энэ хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт цахимаар хүсэлтээ хүргүүлж сунгуулах боломжтой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна