Статистик гэх тавлал Үндэсний статистикийн хорооноос “Манай улсын өрхийн дундаж орлого 2018 онд буюу ковидын өмнө 1.2 сая байсан. 2021 онд 1.6 сая болж 37%-иар нэмэгдсэн гээд байгаа. Мөн тухайн үед нэг өрхийн сарын дундаж зарлага 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.4 сая, 2022 оны 2 дугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 буюу 0.2%, өмнөх улирлаас 60.2 буюу 5%-иар буурсан” гэж мэдээлээд байгаа. “Статистик гэх энэ мэдээллийг үнэндээ “Баян хүний хэвэтчинд дэх мөнгийг ядуу хүний хэвэтэвчин дэх мөнгөтэй нийлүүлээд бодчихдог” гэж манайхан хэлдэг. Зарим нь бүр энэ мэдээлэлд давчдаж бачуурах нь ч бий. Үнэндээ бол яг л тийм мэдээллийг тус газраас өгдөг. Ер нь Монголын эдийн засаг яст мэлхийн хурдаар явж байгаа гэх ч уруудаж байгаа нь бодит үнэн. Товчхондоо бол монголын эдийн засаг аажмаар өсч байхад ямар ч тооцоо судалгаагүй ярьж байна гэх ч биз. Тэгвэл энэ мэдээллийг төрийн байгууллагаад ажилладаг нэгэн өрхийн амьдрал бэлхнээ хэлээд өгчихөж байгаа юм. Залуу хос хоёул төрийн байгууллагад ажилладаг. Хоёр хүүхэдтэй. Сардаа хоёулаа нийлээд гар дээрээ 1.4 сая орчим төгрөг авч байгаа. Тэгвэл ҮСХ-ны мэдээлснээр 2022 оны II улирлын байдлаар сарын дундаж бодит орлогын хэмжээ 1.2 сая гээд байгаа шүү дээ. Тэгвэл орлогоосоо зарлага нь давчихсан ийм л байдалтайгаар амьдарч байна, залуучууд. • Автобус унааны мөнгө- 60.000 • Өрхийн сарын хоол, хүнсэнд - 600.000 • Өрхийн эмний хэрэглээ, эмнэлгийн үзлэгт – 300.000 • Хүүхдийн памперс, сальфетик - 70.000 • Сургуулийн хүүхдийн зардалд- 10.000 • Гэрлийн мөнгө- 40.000 • Кабелийн мөнгө – 20.000 • Ус дулаан ашигласны зардалд- 55.000 • СӨХ-ны мөнгө-З5.000 гэх зэргээр зардлыг хамгийн багаар бодоход нийтдээ 1.490.000 болж байх жишээтэй. Залуус түрээсийн өрөө, байранд амьдардаг бол цалингаас цалингийн хооронд өр тавьж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр амьдарч үүнээс ч илүү зардал гарна. Үнэндээ бол ард иргэдийн амьдрал ийм байхад "шархан дээр нь шороо асгах хэрэггүй. Бас баян хүний хэвэтчин дэх мөнгөн дээр ядуу нэгний мөнгийг нэмж мэдээлж байхаар бодит мэдээллийг түгээж гэмээнэ улс орны амьдрал, эдийн засагт нэн хэрэгтэй. Тун товчхондоо бол статистик мэдээлэл худлаа бол улс орон хөгждөггүй л гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна