Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

Moderator
2022/09/26

  Цементийн хомсдол зах зээлд үүссэнээр томоохон бүтээн байгуулалтууд удаашрах болов. Тухайлбал Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил зогсох эрсдэлтэй тулж байна. Нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар он дуустал импортын цементийн татварыг тэглэх шийдвэр гаргасан. Ард иргэдийн дунд ч цементийн үнэ буурна гэх хүлээлт үүсэв. Гэтэл цементийн үнэ буурах биш эсрэгээрээ огцом өслөө. Тодруулбал “МАК Цемент” ХХК гэрээт борлуулагчдадаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон өндөр үнээр худалдаж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээлэв. / 9 дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан/ Засгийн газраас дээр дурдсан шийдвэр гаргахдаа “цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр тийм байсангүй. Тэгвэл дээрх үйл явдлын талаар “МАК цемент” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар тайлбар өгөв. • Н.Цэлмүүн "Засгийн газар импортын татвар тэглэсэн ч цементийн үнэ буураагүй. БНХАУ-аас орж ирсэн цемент 570 мянга төгрөг байна. Тэгээд ч ханшийн сулрал, тээврийн зардлын өсөлт, боомтын гацаа, шинэ хөдөлмөрийн хууль, ХБ-ийн өндөр хүү зэргээс хамаараад цемент үйлдвэрлэх өртөг нэмэгдэх шалтгаан байна" гэв. • С.Мөнхчулуун “МАК цемент” ХХК цементийн үнээ өсгөх үндэслэлгүй. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Мөн шатахууны үнэ тогтвортой байна. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна" гэв. Мөн “МАК цемент” ХХК-д зөрчлийн хэрэг нээн шалгахаар болжээ. Ямар шийдвэр гарахыг хүлээх л үлдэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.247
    2022/09/27

    Түүхий эд өсөөгүй ч зээлээ төлөх доллар өссөн шүү дээ. Засгийн газар үнэ буулгадаггүй. Засгийн газар оролцохоор гай л болдгийн бэлэн жишээ нь Хөтөлийн үйлдвэр болж байна даа. Хужаа цемент угаасаа л 500к байгаа юм байна.

    Хариулах
  • 64.119.20.13
    2022/09/26

    Бүх түүхий эдээ Монголын газар нутгаас авч байж дэлхийд байхгүй үнээ өсгөсөн новшийн авгай минь хол очиж хуц

    Хариулах
  • 202.126.90.90
    2022/09/26

    Хэсэг хугацаа шаарданашдээ. Үнэ бууна. Баярлах болоогүй байна Цэлмүүнээ.

    Хариулах
  • 66.181.183.179
    2022/09/26

    Зах зээлийн хууль шүү дээ.бараа ховор эрэлт их байвал үнэ өснөө.

    Хариулах