Энэ зургийг харсан хүмүүсийн зарим нь “Хайран сайхан...” гэж шүлсээ залгиж байгаа. Нэг хэсэг нь “Амьтныг ингэж хядах гэж... гээд бараг л нулимс дуслуулж буй ч биз. Харин ихэнх нь “Яанаа, тахал...” гэж айж байгаа. Үнэндээ бол айж байгаа хүмүүс ухаантай гэсэн үг.
Учир нь тарваган тахлаар өвчилсөн хүнтэй хавьтал болсон 4-5 нөхөр хот руу ороод ирчихсэн БЗД-т явж байгаа гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас мэдээлчхээд байхад бид “Хаа холын Ховд аймагт гарсан тахал...” гэж хандаж болохгүй.
Нөгөөтэйгүүр мэргэжлийн байгууллагууд маш нямбай, няхуур байх учиртай. Энэ зурган дээрх шиг ийм байдлаар хандаж болохгүй.
Тарваган тахлын үед хувь хүн, эмч, эмнэлгийн байгууллага, яаж ажиллах, хувцас өмсгөлөө хэрхэн ямар дарааллаар өмсөж тайлах, устгах, ариутгах зэрэг норматив гэж байсан. Одоо ч байгаа. Гэтэл энэ талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллага яагаад өгөхгүй, мэдээлэхгүй байна вэ.
Тэгээд ч ард иргэдэд энэ талаарх мэдлэг, мэдээлэл түгээхгүйгээр тарваган тахалтай тэмцэнэ гэвэл ёстой үлгэр.
Товхондоо бол Ховдын тахал хол гэж бодож болохгүй. Бас зураг дээрх шиг ийм гурилдсан байдлаар хандаж болохгүй. Ядаж л битүүмжлэл маш сайн байх хэрэгтэй. Нэг удаагийн цаасан хувцас өмссөн энэ нөхдийн гутлын ул, хувцасных нь ил гарсан хэсэгт вирус огт наалдахгүй гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна