Сайд нар бурхан болоочдоороо тоглож эхлэх нь үү

Moderator
2022/09/22

Хотын асуудал хариуцсан сайд өөрөө өөртөө дүн тавьчихлаа. Тэрбээр хотын түжрэлийг бууруулах тухай бодож бодож 1, 3, 5 дахь өдөр  хөдөөлүүлж байгаа бурхан болоочдыг  үдэх цагт өөрчлөлт оруулах тухай шашны байгууллагынхантай ярилцах юм гэнэ.

Түүнийхээр бол  шашны байгууллагынхан бүрлээчдийн үдэх цаг нар, үйлдэх ёслол, оршуулах зан үйлийг нь хүртэл  буруу хэлж өгөх бололтой.
Ухаан чинь үнэхээр хүрэхгүй, хайрцаглагдчихаад байгаа энэ хот шигээ тархи чинь сөрөг бүхнээр дүүрчихсэн байж болно. Гэхдээ хүний санаанд оромгүй, бүр монголгүй, зоргоороо аашилж байгаа учраас сайд биш ёстой СААД гэж зүхэж, бухимдсаар байна.
Энэ хүн улстөрд шургалснаасаа хойш  Монгол Улсын төлөө чухам юу хийснийг нь  хэлж мэдэхгүй юм. Уг нь хуульч юм гэнэ билээ. Тэгвэл хэр зэрэг хуульч гэдгээ өөрийнхөө тэнэглэл буюу хэлсэн хэдэн үгээрээ нотлоод өгчихлөө.
Потенциал нь гэж авах юмгүй ийм нөхрийг 2020 оны УИХ-ын сонгуулиар хэсэг бүлэг нөхөд сонгоод гаргаад ирчихэж. Гэтэл Засгийн газрын тэргүүн ч бас  түгжирч тагжирчхаад байгаа хотынхоо асуудлыг шийдүүлэх гээд бүр сайдаар томилсоны үр дүн эхнээс нэг иймэрхүү гэж олон түмэн дүгнэж байна.
Хот хариуцсан сайдтан  "Иргэний асуултад хариулсан.  Заавал мушгин гуйвуулж  байж таашаал авдаг..." гээд нэлээд уцаартйагаар тайлбар хийж. Тэгвэл энэ олон жил улстөрд тухлахдаа  эмнэлэг, буяны газрууд гэх зэрэг байгууллагуудын талаар арга хэмжээ авч, ирээдүйгээ харсан ажил хийж байхгүй юу хийсэн юм бол оо.
Товчхондоо бол "Сайд нар, улстөрчид бурхан болоочдоороо тоглож эхлэх нь" гэсэн айдас хургачихлаа.  Тэгвэл монголчууд чинь бурхан болоочдоо сүүлчийн замд нь үдэхдээ амьд ахуйгаас нь илүү хүндэтгэн байж нутаглуулдаг заншилтай улс. Таньж мэдэхгүй нэгэн ч оршуулгын цуваатай таарвал малгайгаа авч зогсон өнгөрөөж эмгэнэл илэрхийлдэг тийм л ёс жаягтай, жудагтай.
Тиймээс Засгийн тэргүүн та энэ томилгоогоо үтэр түргэн эргэж харж, бухимдсан олны ааш аягийг жаахан ч атугай зөөлрүүлнэ байгаа.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.83
    2022/09/23

    Зөв. Лам феодадууд огт хамаагүй.

    Хариулах
  • 124.158.68.17
    2022/09/23

    Энэ Сүхбаатар сүнстэй байхаа өдөр бүр оршуулгын цуваа өмнө нь түгжрээд явуулахгүй аймаар юмааааааа

    Хариулах
  • 66.181.160.56
    2022/09/22

    zamiin tugjreld tiim ih nuluu uzuuldeg gej uu

    Хариулах
  • 202.126.88.195
    2022/09/22

    Пэээээ бурхан минь үр хүүхэд болон өөрт нь мөн удамд нь муу байх даа.Яасан ч аймаар хүн юм.Ж.СҮХБААТАР нийслэлчүүдийг доромжилж байна шүү

    Хариулах
  • 66.181.178.47
    2022/09/22

    хүний эрхэнд халдаж болохгүй .

    Хариулах