Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ээлжит попролтоо хийв. Тэрбээр өөрийн твиттертээ "Инфляци 15 хувь байхад бодлогын хүү 10 хувь байгаад байвал хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхолтой л байна. Иймд мөнгөний бодлогын хүүгээ инфляцийн түвшинд аваачиж өсгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг яг жил ярьж байна. Зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна." гэсэн байсан.
Үүнийг нь хүмүүс хоёр янзаар хүлээж авч бяцхан сөргөлдөөн ч цахим орчинд гарав.
Нэг хэсэг нь “Сангийн сайд байсан хүн мэдэж л хэлж байгаа ш тээ... Монгол Банкны дарга энэ нөхрийн толгой ер нь яацарсан толгой вэ. Жилийн өмнөөс хэлсэн байна ш дээ...” гэх зэргээр мэдэмхийрсэн.
Харин түүний хэлсэн үгсээс “... хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхолтой л байна” гэсэнд нь иргэдийн дургүй тун ч их хүрч, хүмүүс төгрөгөө доллар болгож яагаад болохгүй гэж... гэсэн байдлаар хүлээж авсан.
Тун товчхондоо бол түүний эл жиргээ долларын хомстол үүсэхэд хүмүүсийг турхирсан гэж харагдаж байгаа юм.
Тэгвэл банкууд доллар гаргах хязгаар тавьж эхэлсэн бөгөөд зарим банк бүр гаргахгүй байсан зэрэг нь түүний ПОПРОЛ хэр цагаа олсон бэ гэдэг нь харагдаж байгаа юм.
Уг нь улстөрч хүний үг даацтай, нухацтой, бодлоготой. Бусдыг өдөөн хатгаагүй бас дорд үзээгүй байх учиртайсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.179.21.193
Бодлогын хүүгээ 2% өсгөчихлөө сая.Хэнд хэрэгтэй гэж үү?Арилжааны банкуудад л ашигтай байдаг юм бод бод
Хариулах