​ Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр эвлэлдлээ

Moderator
2022/09/21

Улс орны эрх ашиг хувь хүний амбицаас дээгүүр байгаасай гэж олон нийт хүсдэг. Тэгвэл хоёр ч удаагийн сонгууль дамнуулан эв зүйгээ олохгүй байсан АН-ынхан одоо л  учраа олох анхны алхмаа хийжээ. Тодруулбал Ерөнхийлөгч аснууд болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар хэд, хэдэн удаа уулзаж, хэлцэл хийсэн ч харамсалтай нь тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. 

Харин тэд хоёр хоногийн өмнө хонон, өнжин ярилцсаны эцэст тарж, бутарч хоёр хуваагдчхаад байгаа намынхаа хувь заяаг гольдролд нь оруулж, УИХ-ын 2024 оны сонгуулиар нэгдсэн том бүтэцтэйгээр орох асуудлаа ярьж тохирчээ. 
Мэдээж уулзалтаар нэн түрүүнд АН-ын тамганы асуудлыг шийдэж, нэг болгож нийгмийн шуугианыг намжааж, намын нийт гишүүдийнхээ итгэл үнэмшлийг олж авах нь хамгаас чухал гэж тэд үзсэн тухайг эх сурвалж мэдээлж байв. 
Харин дараагийн асуудал нь хэн нь АН-ын дарга болох вэ гэсэн хэцүүхэн тохироог хийх ч Ерөнхийлөгч аснууд энэ талаар дотооддоо ярьж асуудлаа нэг мөр болгожээ. 
Уг нь тэд дээр хэлсэнчлэн хэд, хэд уулзахдаа эхний ээлжинд хэн нь намын дарга болох вэ гэж ярьсан ч хэн хэнийхээ саналыг хүлээж аваагүй тул уулзалт нь амжилтгүй болж байсан аж. 
Тэгвэл сүүлчийн уулзалтаар намын тамга болон даргын асуудлуудаа ярьж тохирчээ. Тэд АН-ыг 50:50 хувиар эзэмших тохироо хийж, өөрсдийн фракцидаа албан тушаалын хуваарилалтуудаа хийх аж.
Мань хоёрын уулзалт амжилттай болсон учраас өчигдрөөс эхлэн С.Эрдэнийн талын хүмүүс хэвлэл мэдээлэл болон сошиалд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж даргаасаа нүүр бууруулж түүнийг МАН-д дагаар орсон гэдгийг нь ч зарлачихлаа. 
Үндсэндээ АН-ын хоёр лидер эвлэлдэн нэгдсэн учраас С.Эрдэнийн талын хүмүүс улстөрийнхөө цаашдын карьераа бодож Ц.Элбэгдож, Х.Баттулга гэсэн хоёр хүнийг үг дуугүй дагаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших квотоо авах боломжийг өөрсөддөө бий болголоо гэсэн үг.
Ямартай ч тэдний тохироонд хүрч, алга нийлүүлсэн гар нь УИХ-ын 2024 оны сонгууль хүртэл эв найрамдалтай байх уу гэдгийг цаг хугацаа харуулах ч одоогоор намдаа “даам” байгаа С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас хэрхэн, яаж зайлуулах вэ гэдэг санаагаа тэд аль хэдийн олсон гэдэг нь ч үнэний ортой.
Товчхондоо бол нэгэн цагт хонь, чоно шиг явсан Ц.Элбэгдож, Х.Баттулга хоёр холын замд хаа хүртэл дөрөө харшуулах бол гэдгийг харах л үлдлээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.214
    2022/09/23

    залуу хүмүүсийг л дэмжих хэрэгтэй дээ сайханбилэг баярцогт амражаргал одонтуяа гээд боловсролтой хүмүүс байнаа

    Хариулах
  • 103.57.95.243
    2022/09/22

    Энэ хоёр хулгай ч л АН-ыг босгох юм бол энэ улсад ирээдүй үнэхээр алга даа... МАН-ын савраас татад авчих Шинэ залуу үе хурдан бүрэлдээсэй гэж залбирья... Залуус аа САЙН ЦАГ ИРНЭ ШҮҮ... Одоогийн МАН-ын тэнэг банди нар нэг өдөр дээлээ нөмрөх цаг ирнэ

    Хариулах
  • 202.9.40.43
    2022/09/22

    Баттулга хэн нэгэнд ашиглуулах жижиг амьтан уу тэнэг хүмүүсээс тэнэг үг гарна шүү

    Хариулах
  • 202.9.40.43
    2022/09/22

    Эли жёнкогоос бага идсэн жёнкогоос дээр хүн гэж хэн хэлээд бгаан . Авилгачид хулгайч гар гаднын гар хөл эрлийз хуроийзууд л жёнког үзэн яддаг шд . Тэдний,далдын тжрхиралтаар манайхан үг хийж,болохгүй харин эсрэг бж схоааьч өгөх учиртай юм .

    Хариулах
  • 66.181.160.85
    2022/09/21

    эрдэнийг жаахан дэмжсэн бүтэл муутай болохоор нь баттулгыг ашиглахаар шийдэж дээ

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/09/21

    2уулаа хулгайч МАНтайгаа хамтдаа зайл жангаа хүрт

    Хариулах
  • 122.201.31.160
    2022/09/21

    Жонкуутай нийлээгүй байхоо

    Хариулах
  • 202.179.21.193
    2022/09/21

    Эби жонхуутай нийлсэн л бол хогийн шаар гэдгээ баталлаа.Эх орноо зардаг,урвадаг хогийн жонхуутай нийлж өөрөө бүүр ч хог боллоо хохьнээ.АН та 2р дутахгүй!!!!

    Хариулах
  • 203.91.115.53
    2022/09/21

    Муусайн луйварчид монголыг шулж идэж ханаагүй юм байх даа

    Хариулах