Монгол банк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Ийнхүү бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцийг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцэх юм хэмээн тайлбарлав.
Тэгвэл бодлогын хүүг нэмэгдүүлснээр зах зээлд өрнөх үйл явцын талаар тайлбарлая.
Сөрөг тал:
1. Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төв банкиндаа зээлүүлдэг хүү юм. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн, ААН-үүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Нэг ёсондоо зээл олгохгүй гэсэн үг. Зээл олгосон ч бодлогын хүү нэмэгдсэн тул зээлийн хүүгээ тэр хэрээр нэмнэ.
2. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь иргэд, ААН-үүд гэхээсээ илүү банкны салбарт хамгийн их ашигтай. Санхүүгийн бусад салбарт халтай шийдвэр болж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд байгаа сул мөнгийг хүчээр төв банк татсанаар мөнгөний эргэлт саарч, худалдан авалт буурна. Бизнесийн зардал ч өсөх юм.
Эерэг хүлээлт:
1. Инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн үндсэн зарчим мөн. Иймээс урт хугацаандаа инфляци буурна гэх хүлээлт байна. Учир нь худалдан авалт багасаж, мөнгөний нийлүүлэлт танагдсанаар барааны үнийн өсөлт аяндаа тогтворжих боломжтой юм.
2. Мөн долларын ханш хэт их өссөн өнөөгийн нөхцөл байдалд бодлогын хүүг нэмэх зэх зээлийн шаардлага үүсэв. Монгол банкны үндсэн зорилго нь төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд барих тул бодлогын хүүг нэмэгдүүлснээр долларын ханшийг тогтворжуулах боломжтой гэж харав.
Товчхондоо бол бодлогын хүүг нэмэх нь урт хугацаандаа нийт эдийн засагт ашигтай байх боломжтой ч ард иргэд, ААН, бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэх эрсдэлтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна