Өнөөдөр /2022.09.20/ Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчин тархаж буйтай холбогдуулан мэдээл хийлээ.
Энэ талаар, “МУ-ын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна. Тарваган тахлын аюулын байгалийн голомтын зэрэглэлд 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн. Иргэд тарвагыг хууль бусаар агнах, хэрэглэх, хүзүүнд зүүх, тээвэрлэх хэрэг тасралтгүй гарсаар байна. Хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвагыг хураагдаж шинжилгээ хийгдсэн. Энэ юуг харуулж байна гэхээр хот суурин газар луу тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэйг харуулж байна. Энэ жил тарвагыг агнахыг хориглосон хуулийн хугацаа дуусаагүй байгаа хэдий ч агналт маш их байна. Хамгийн сүүлд есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, 17-ний өдөр Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдээд байна. Эхний өвчилсөн хүнийг суманд нь тусгаарлаад, тэндээ эмчилж, өнөөдрөөс хөл хориог цуцалсан. Өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан байгаа. Хоёр дахь тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. Нэлээн олон 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Тарваган тахлын халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотод ирсэн байсан. Явсан маршрутын дагуу шуурхай тогтоож тухайн орсон газруудыг халдваргүйжүүлэлт хийж, хавьтлуудыг тогтоон урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна