Оюутнуудын дүнг нэмж мөнгө авсан багшид ял оноожээ

Moderator
2022/09/20

Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ. 

Оюутнуудын өгсөн мэдүүлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. 

Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна. 

Багш Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.43
    2022/09/23

    Ял тохиролцож хялбаршуулах гэж нэг юм яриад байхын. Иргэн бүрт үйлчлэх үү

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/09/22

    Их сургууль гэтгүй ЕБС-д хүртэл авилга газар авсан

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/09/22

    Энэ ИС-ийн багш нарын нүдэн мөнгөнөөс өөр юм харагддаггүй шдээ угаасаа

    Хариулах
  • 64.119.16.101
    2022/09/22

    Боловсролын сайд шиг бүх удирдлага багш нарыг сайн шалгах шаардлагатай. Дээр нь шүүх прокурор нь бас адилхан хахуулинд идэгдсэн болохоор монгол улс маань тэр чигээрээ ялзарсан байна даа! Тэр Эрдэнэ багшийг торгоод өнгөрөх нь толгойг илээд ахиад өөрт нь боломж олгож байгаа хэрэг биш үү? Хуурамч багшид бол торгуулийг инээгээд төлчих байлгүй. Тохирох ял нь багшлах эрхийг халж, оюутануудаас авсан орлогыг буцаан төлүүлж, түр зуурын хугацаагаар биш хангалттай хугацаагаар хорих ял оноох хэрэгтэй! Их дээд сургуулийн сурагчид маань ирээдүйн сэхээтэн эрдэмтэн хүмүүс биз дээ? Тэр бүгдийг маань хоролж байна гэсэн үг шүү дээ! Оюутанууд маань ч гэсэн өөрийн болон ирээдүйн төлөө хатуу тэмцэж иймэрхүү өөдгүй ялзарсан багш нэртэй луйварчдыг дор нь олон нийтэд илчилж байх хэрэгтэй! Энэ нийгэм улс төрийг яаж нийтэд нь эрүүл болгох талаар сэтгэх хэрэгтэй. Үнэнийг баримттайгаар илчилсэн нэгнийг сайн урамшуулах хэрэгтэй. Мөнгө өгсөн болон өгдөг оюутанууд өөрсдийгөө хорлож байна гэдгийг сайн ухамсарлаж ойлгох хэрэгтэй шүү дээ ямар цэцэрлэгийн жаалууд бишдээ.

    Хариулах
  • 122.201.21.26
    2022/09/22

    Үнэхээр толгой нь хүрэхгүй бол их,дээд сургуульд сураад дэмий харин сайхан мэрэгжлийн сургуульд сураад сайн мэрэгжил сурсан байхад ажил дээр гараад цаг хожиж байна гэсэн үг

    Хариулах
  • 202.126.89.215
    2022/09/21

    ...ЕР нь энэ ёс зүйн хоосролоос Яаж салгах ёстой болж бнаа....Буза рджээ...Сол

    Хариулах
  • 202.126.89.215
    2022/09/21

    Энэ ч ер нь...Шат шатандаа...Мөнгө хахуулийн Галзуурал...Солиорол үүсэж...үнэн гэж бхаа блаа...Оюуны хомсдолд орсон энэ нийгэмийн тогтолцооны гажгийг яаралтай Засахгүй бол ч Үхсэнээс Дор амьдрагсад бол...Ёстой мангас гэгч биш үү...Хуруу хумснаас нь ч блов...Тамгалахгүй бол...Хэн нь Үнэн...хэн нь Худалч.Хулгайчийг нь ялгахааргү й...Ардчила

    Хариулах
  • 66.181.160.127
    2022/09/20

    МУБИС ийн багш нар байнга ном шахдаг хамгийн их ном авахгүй бол дүнгээ авахгүй шүү гэж дарамталдаг СӨБС БОЛОН Боловсрол судлолын багш нар тэд нарыг шалга би лав өчнөөн удаа ном шахаж бхын мэдэж бн

    Хариулах
  • 202.126.89.127
    2022/09/20

    Odoo tegeed muu surdag oyutanuudiin muug ni tavih tsag bolsoon. Yu ch suraagui diplomtonguudaas saltsgaaya! Uls eh ornoo hogjuuleye

    Хариулах