“Тарваганы мах чанаж идсэн” гээд байхад нь “Хоолны хордлого болсон байна. Шингэн юм сайн уу” гээд гэрт нь орхиод явсан эмчид хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр эмч цөмийн зэвсэг шиг үй олноор хөнөөх хэмжээнд яригддаг тарваган тахал өвчин тараах нөхцөл байдлыг улам нэмсэн учраас тэр.
Одоогоор тусгаарлалтад байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байгаа ч цаашаа хэд хэчнээнээр контактласныг үл мэднэ.
Бид XXI зууны монголчууд. Гэтэл тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүмүүсийг айлын амбаарт, гэрт нь тусгаарласан, өвчиндөө шаналж амь гуйж байхад нь өвчин намдаах тариа ч болов хийгээд өгчихөж яагаад болоогүй юм бол.
Хэрэв хамаг бие нь задарч салах гэж байгаа мэт өвдөж байгаа түүнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад гац тариа ч болов хийгээд өгчихсөн бол үдээсээр боомилж амиа егүүтгэхгүй, аав нь амьд, 3 хүүхдүүд нь өнчирч үлдэхгүй байх байлаа...
Тэгвэл Ховд аймгийн Засаг даргыг тун саяхандаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж ард иргэдээ уруу татсан гэх үндэслэлээр сольж тухайн нутаг дэвсгэрт ажиллаж үзээгүй нэг ХАТАГТАЙГ томилсон.
Гэтэл өнөөх Засаг ХАТАГТАЙ өнөөдрийг хүртэл юу хийж байгаа нь бүрхэг бөгөөд нутгийн олны ярьж байгаагаар “Усан цахилгаан станцын тухай л юм уншиж судалдаг” юм байх.
Уг нь засаглаж байгаа газар нутагт нь тарваган тахал өвчний голомт бүртгэгдчихээд байхад түүнтэй уйгагүй тэмцэж тусгаарлах арга хэмжээ авах байр сав, өрөө тасалгаа, орох гарах гарцыг хүртэл яаралтай шийдсэн байх учиртай.
Тиймээс иргэнийг амь насаа егүүтгэх хэмжээнд хүргэсэн нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед тарваган тахлыг гаргахгүй, гарсан тохиолдол маш түргэн, хариуцлагтайгаар нам дарах учиртай. Тэгээд ч нэг тохиолдлыг эмчлэхэд 70-100 сая төгрөг зарцуулдаг гэдэг шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
192.82.84.107
Юм болгонд л тер засаг руугаа дайрах болж. Хувь хvний хариуцлага гэж байсаар юм даа.Тарваганы мах идэж болохгvй гэж мэдээллийн хэрэгсэлээр байнга анхааруулсаар байхад албатай юм шиг идэж евчин тахал тараасан хvмvvcт хариуцлага тооцох хэрэгтэй.
Хариулах202.9.40.111
Хохь нь.
Хариулах192.82.69.235
Амиа хорлодог яаж байгаа юм бол тахал тараачихаад
Хариулах202.9.40.168
Албатай юм шиг хулганы мах идэхээ больчих хэрэгтэй! Турж үхэх гээд байна уу!?
Хариулах202.126.90.21
энэ хун замын унаанд суусан. олон хунтэй суурин газар орж ирсэн гээд маш олон асуудал уусгэсэн. тарваган тахал гэж сэжиглэсэн бол шууд еерийгее тусгаарлах естой байтал маш олон хунийг эрсдэлд оруулсанд асуудал бга. хэрвээ эмч ул хайхарсан бол эмчид ч хариуцлага тооцох хэрэгтэй.
Хариулах192.82.84.98
Хулганы мах идэхээ больвол таарна.хэнд ч хэрэггүй хээрийн амьтан идчээд эмчилгээгүй гэж боож үхэж байдаг.үр хүүхдээ яа гэж байгаан
Хариулах