Монгол Улсын Татварын албанаас “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 онд 25 төрлийн зөрчилд 377,1 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. “Оюу толгой” ХХК дээрх 25 зөрчлөөс 7 зөрчлийг эс зөвшөөрөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх Татварын албаны талд хэргийг шийдвэрлэсэн.
Харин 2020 онд “Оюу Толгой” компани Монголын Засгийн газрыг татварын асуудлаар хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргаж байв. Хариуд нь Засгийн газрын зүгээс ч 2021 онд уг нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг арбитрын шүүхэд гаргасан.
Хоёр талын нэхэмжлэлийн агуулгад:
“Оюу Толгой” компаниас Монгол Улсын Татварын албанаас тавьсан 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдаг.
Засгийн газрын зүгээс “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр эхэлсэн татварын маргаанд оролцогч талуудыг нэмэх хүсэлт гаргасан. Тодруулбал, “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниудыг маргааны оролцогч талууд болгох хүсэлт гаргасан. Учир нь “Рио Тинто” болон “Туркойз Хилл” зэрэг компани нь “Оюу Толгой”-н олонх хувьцааг эзэмшигч юм.
Маргааны явцад 2021 оны 8 сард “Рио Тинто”-гийн зүгээс Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ царцааж өгөх хүсэлт тавьж, хэргийг ирэх оны 8 дугаар сар хүртэл түр хугацаанд түдгэлзүүлсэн. Энэ нь маргаан цааш үргэлжилнэ гэсэн үг.
Мөн “Оюу толгой” хэргийг түдгэлзүүлэхдээ Татварын албанаас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг Монгол Улсад шилжүүлсэн. Үүнийг нь Засгийн газар цар тахлын үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг болгон тараасан. Өөрөөр хэлбэл маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Оюу Толгой” ХХК-аас орж ирсэн 1 их наяд төгрөгийг хуваагаад хүртээчихсэн.
“Яарвал даарна” гэгчээр Засгийн газар олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээлгүйгээр шийдвэр гаргасан нь төсөвт дахиад өр нэмэх эрсдэл үүсгэж болзошгүй юм.
Ямартай ч Засгийн газрын шийдвэр хоол болох уу, хор болох уу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.68.64
Gadaadaas ursen huuhduud yaj avah uu 300000 gaa
Хариулах