БНХАУ-д “Сармагчны цэцэг” өвчний анхны тохиолдол бүртгэгджээ

Moderator
2022/09/19

БНХАУ-д “Сармагчны цэцэг” өвчний анхны тохиолдол бүртгэгдсэний дараагаар тус улсын эрүүл мэндийн ажилчид ард иргэдээ гадаадын иргэдээс зай барихыг анхааруулжээ.

Дээрх тохиолдол БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Чунцин мужид илэрсэн байна. Чунцин муж “Сармагчны цэцэг” өвчний тохиолдол илрэх үед хатуу хөл хорионы дэглэмд байсан бөгөөд орон нутгийн удирдлагууд тухайн иргэний талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Мөн БНХАУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаач Ву Зунью Weibo платформ дээрх нийтлэлдээ Хятад улсын хэрэгжүүлж буй “Тэг бодлого” коронавирус хийгээд “Сармагчны цэцэг” өвчний тархалтаас сэргийлж буйг онцолжээ.

Дэлхий нийтээр “Сармагчны цэцэг” өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа төдийгүй АНУ-д он гарсаар 23 мянга 500 тохиолдол бүртгэгджээ

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна