“Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” энэ сард тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ашиглалтад ороод удаагүй байгаа “IV эмнэлэг” Төрийн банктай хамтран энэ сарын 17-н буюу өнгөрөгч бямба гаригт нээлттэй хаалганы өдөрлөгийг эмнэлгийнхээ байранд зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн харилцагчдадаа Амбулаторийн үнэгүй үзлэг хийсэн бол багажийн шинжилгээндээ 30%-ийн хямдралтай үйлчилгээ үзүүлжээ. Мөн энэ үеэр Томуугийн дөрвөн тунт вакцинжуулалтыг хямдралтай үнээрхүүхэд багачууддаа хийсэн байна.
Харин энэ үеэр Төрийн банкнаас эмнэлэгт үзүүлэхээр ирсэн харилцагчдадаа “Эрүүл
иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг нээж, олон улсын карт үнэгүй захиалах “Гялсбанк”
нээлгээд жилийн хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломжийг олгожээ.
Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр
нэвтрүүлээд удаагүй байгаа бөгөөд уг бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж
банканд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлттэй үнээр хамрагдах
боломжийг олгож байгаа юм. “Эрүүл иргэн” хадгаламж нь сонгосон эмнэлгүүдэд эрүүл
мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах давуу талтай.
Тухайн нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 300 гаруй хүн “IV эмнэлэг”-ээр
зочлон олон төрлийн витамин хөнгөлттэй үнээр авч санхүүгийн болон эрүүл мэндийн
боловсролоо дээшлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна