“Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” энэ сард тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ашиглалтад ороод удаагүй байгаа “IV эмнэлэг” Төрийн банктай хамтран энэ сарын 17-н буюу ирэх бямба гаригт нээлттэй хаалганы өдөрлөгийг эмнэлгийнхээ байранд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн хүрээнд Амбулаторийн (дотор, мэдрэл, зүрх судас, дотоод шүүрэл, мэс засал, чих хамар хоолой, нүд, шүд, хүүхэд) үнэгүй үзлэг хийх бол багажийн шинжилгээндээ (бүх төрлийн рентген зураг, ясны сийрэгжилт, хөхний рентген зураг, хүүхдийн өсөлт урьдчилан таамаглах шинжилгээ) 30%-ийн хямдралтай үйлчилгээ үзүүлэх аж. Мөн энэ үеэр Томуугийн дөрвөн тунт вакцинжуулалтыг хямдралтай үнээр хийх юм байна. Харин Төрийн банкнаас энэ үеэр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн харилцагчид хадгаламж нээлгээд жилийн дараа хөнгөлөлттэй үнээр эмнэлгүүдэд бүтэн биеийн шинжилгээндхамрагдах боломж бүхий “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг нээлгэх, олон улсын карт үнэгүй захиалах, “Гялсбанк” нээлгээд жилийн хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломжийг олгох гэнэ. Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлээд удаагүй байгаа бөгөөд уг бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалжбанканд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдахболомжийг олгож байгаа юм. “Эрүүл иргэн” хадгаламж нь сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах давуу талтай. Хүссэн хүн бүр энэ өдөр “IV эмнэлэг”-ээр зочлоод олон төрлийн витамин хөнгөлөлттэй үнээр авч санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх боломжтой юм байна. Та бүхэн өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ ирж, энэхүү үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Холбогдох утас: 7704-0404Хаяг: Хавдар Судлалын Үндэсний Төвийн баруун урд талд
Вэб сайт: www.4hospital.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна