Японы өмнөд хэсэгт хүчтэй “Нанмадол” хар салхи болно гэж тус улсын цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас тус бүс нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд Кюшүгийн өмнөд хэсгийн Кагошима, Кумамото, Миязакигийн иргэдэд 4-р зэрэглэлийн нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгч ажиллаж байгаа аж. Хар салхины хүчийг таван түвшинд ангилдаг. Хамгийн их эрсдэлтэй ангилал буюу 5-р түвшинд цагт 240 км (150 миль) ба түүнээс дээш хүчтэй салхилах хар салхи багтдаг. Харин Нанмадол хар салхины хувьд 4 эсвэл 5-р зэрэглэлийн хар салхитай дүйцэхүйц хэмжээний хүчтэй болно гэж тооцоолжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Хар салхины сэрэмжлүүлгийн нэгдсэн төв (JTWC) “Нанмадол” хар салхийг хамгийн их сүйрэл авчирч болзошгүй бөгөөд сүүлийн 10 жил Японд тохиолдоогүй хүчтэй хар салхи болно гэж анхааруулж байна. Эх сурвалж:Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна