Иргэдийн Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлдэг, нэг үгээр хэлбэл төр нь иргэнээ дээрэмддэг явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, амь нас нь эрсдэж, элэг бүтэн байсан гэр бүл энэлэн шаналанд орсон тохиолдол бишгүй байдаг.
Тэгвэл харгис гэмээр энэ үйдэлд анхаарч, ард иргэдээ бодож, тэдний төлөө дуугарч буй албан тушаалтан, улстөрч нэгээхэн ч алга.
Иргэн ЭМД төлөөгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй. Хүний амь нас хормоор хэмжигддэг гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол эмнэлгийнхэн. Гэтэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон иргэнийг “ЭМД-аа бөглүүлээд ир” гэх шаардлагыг бүх эмнэлгүүд тавьсаар байгаа.
Тэгвэл тухайн иргэн зөвхөн 2022 оныхоо даатгалыг хийлгэхэд л уг нь болмоор ч 2019, 2020, 2021 оныг нь бөглүүлээгүй бол эмнэлгүүд хүлээж авдаггүй.
Өнгөрсөн 3 жилд иргэн өвчлөөгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйд уг нь улс талархаж түүнийг сайшаамаар ч Монгол Улс харин ч шийтгэж байна.
Тэгвэл бусад улс орнууд эмнэлэгт 1 ч удаа үзүүлээгүй иргэнээ урамшуулж, хэрэв даатгал төлсөн бол даатгалынх нь мөнгийг хувьчлаад буцааж олгож байх жишээтэй.
Гэтэл Монгол Улс элдэв даатгал, татвар шимтгэлээр ард иргэдээ дээрэмдсээр жирийн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж сөхөрч унах дээрээ тулчхаад байна. Мэдээж сөхрөөд унахад бэлэн болсон тул эрүүл мэндийн асуудал нь ч сайнгүй байх нь мэдээж. Бидний энэ байдлыг олж харсан гадаадынхан алсад сурч, ажиллахаар очсон залуусаас маань ““Хүн амаа цөөрүүлэх ажиллагаа”-наас зугтаад ирсэн үү” гэж хоржоотой нь аргагүй асуудаг гэж байгаа.
Тэгвэл Үндсэн хуульдаа хүссэн үедээ гар хүрдэг хэрнээ ард иргэдийнхээ амьжиргаанаас хумсалсан эл хуулийг хэн ч ямар ч улстөрч, албан тушаалтан өнөөдрийг хүртэл өөрчилье гэсэнгүй нь даанч харамсмаар.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
203.91.115.54
Миний бие сүүлийн 15 жил эмнэлэгээр яваагүй,хэвтээгүй яадаг бол
Хариулах