Цар тахлын үед улс орон, айл өрхийн эдийн зэсэг хэцүүдэж байхад ёстой л чичрэн чичрэн барьсан барилгын нэг бол Чингис хааны музей. 2020 оны 5 дугаар сард шав тавигдсан цагаас өдгөөг хүртэл шүүмжлэл дагуулсан ч үзмэргүй учраас үүд хаалгаа нээгээгүй байгаа нь гашуун үнэн.
Гэхдээ энэ үнэнээ нуухын тулд “Үзмэр байрлуулах шилэн хоргонууд өмнөд хөрш дээр гацсан” гэх мэдээллийг олон нийтэд цацаж байсан. Тэгвэл “Овоо зэгсэн мөнгө цавчсан” гэх хардлага дагуулдаг уг музейд гадаадын 20 гаруй улсаас Монголын хаадын түүхтэй салашгүй холбоотой, үнэт ховор үзмэрүүдийг хуулбарлан тавьж буй бөгөөд энэ нь нийт үзмэрийн 60 гаруй хувийг эзэлж буй юм байх.
Улс орны эдийн засаг элгээрээ мөлхөх дөхсөн үед 65 тэрбум төгрөгөөр боссон гэх энэ музейг үзэхийг монголчууд төдийгүй гадаадынхан ч маш ихээр хүсэмжилдэг. Гэтэл гадаадын үзмэрүүдийг хуулбарласан гэх мэдээлэл нь өдгөө дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгдэх хэмжээний гэж байгаа энэ музейн нэр хүндийг унагаж буй бололтой.
Үүнийг нь монголын зарим түүхчид, судлаачдын “Энэ музейн чимэг нь Чингис хааны үеэс эхлэн Цахарын Лигдэн хаан хүртэлх үеийн “Хаан найрал хөгжим”. Өөр үзэх юм ч хомс. Арга ядахдаа архелогийн олдворуудаар дүүргэж байгаа” гэх яриа батлах ч шиг.
Хэд хэдэн удаа, хэдэн сараар хойшилсоор хамгийн сүүлд “9 дүгээр сарын 15-нд нээгдэнэ” гэж хүлээлт үүсгээд байсан уг музейг 10 дугаар сарын 1-нд нээнэ гэх мэдээлэл цацагдсан чмөн л хойшгилж “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд нээнэ” гэх бас нэгэн мессеж ч цацагдчихлаа.
Тэгээд ч ард иргэдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэж, тэдэнд үнэнч байх нь улстөрчийн үүрэг бас хариуцлага шүү дээ. Тиймээс яг хэзээ энэ музей нээгдэхийг, үнэхээр архелогийн олдвороор дүүргэсэн, дахин 5 тэрбум төгрөгөөр тавилга авах, үгүй эсэхийг яг үнэнээр нь хэлчих, Ч.Номин сайд аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.21.124.139
Хуучин байгалийн түүхийн музейн үзмэрүүд хаана бгаа юм Тэднээс зарим хэсэгт нь тавиач
Хариулах