Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Батсайханы өгсөн чиглэлийн дагуу хамтарсан багийн чадавхуулах сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 25 хороодын Хамтарсан багийн гишүүд Засаг дарга, Нийгмийн ажилтан, дүүрэг дэх Цагдаагийн газрын хороо хариуцсан Хэсгийн байцаагч нийт 75 алба хаагчдыг хамрууллаа. Сургалтыг ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор Н.Нямдорж “Хамтарсан баг түүний үйл ажиллагаа”, Хүний хөгжлийн судлаач Төрийн удирдлагын докторант М.Мөнхжаргал “Хүний эрх ба хүүхдийн эрх”, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн статистик тоон мэдээ, мэдээллийг хүргэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна