БНХАУ-ын баруун хязгаарт орших Шинжаан мужийн оршин суугчид урт хугацааны хөл хорионы дараа хоол хүнсгүй болж байгаагаа цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэх болжээ.
Тухайлбал Гулжа хотын оршин суугчид Тик ток, Твиттер зэрэг платформ дээр ямар ч хоол хүнсгүй хоосон хөргөгч, өлссөн хүүхдүүдийг харуулсан зураг дүрс нийтэлсэн байна. Хатуу хөл хорио өнгөрсөн 8 дугаар сарын эхээр бөгөөд ойролцоогоор 40 гаруй хоног оршин суугчид хоол хүнсний ханган нийлүүлэлт аваагүй ажээ.
БНХАУ-ын авч хэрэгжүүлж буй дээрх хатуу хөл хорио нь тус улсын “Тэг Ковид” бодлогын нэг хэсэг бөгөөд энэ хүрээнд иргэдийг гарах хөдөлгөөний хориглож, тогтмол коронавирусын шинжилгээнд хамрагдахыг шаардаж байгаа юм.
Түүнчлэн Гулжа хотод ихэвчлэн лалын шашинтай Уйгар иргэд амьдардаг байна. Эдгээр үндэстний цөөнх иргэдийн асуудлаар АНУ тэргүүтэй дэлхийн зарим орнууд БНХАУ-г хүний эрх зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж буруутгаж байгаа юм. Харин БНХАУ үүнийг эрс эсэргүүцэн Шинжаан мужид байрлах үйлдвэрүүд нь тэдэнд шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх зорилготой гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна