Хоёр үзүүртэй зүү
АН-аас МАН руу гүйж очсон Л.Наранбаатарыг “Хоёр үзүртэй зүү”, “Ховч шар” гэх зэргээр хүмүүс хэлдэг. Хөөрхий дөө, өдий болтол өөрийнхөө үзэл бодолд үнэнч тууштай байж чаддаггүй учраас л намаас нам дамжин зугуйрч явсан ч биз.
Гэхдээ ийм хүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг харин алгаа тосоод авсан нам нь мэддэггүй нь тун тоогүй. Тэгээд ч түүнийг стратегийн чухал газрыг удирдуулахаар томилсон нь өнөөдөр Монгол Улсын эдийн засагт маш том гай авчирсан гэж бултаараа дүгнэж байна.
Товчхондоо бол тэрбээр шударга өрсөлдөөн гэдгийг бүр умартаж, ёстой л амаараа, хий хоосон сүржигнэж, цементийн үнийг буулгана, зах зээлийн 30 хувийг дангаараа даачихна гэж өрсөлдөгч нараа доош нь хийж байсан нь саяхан. Тэгвэл дорд үзсэн өрсөлдөгч нар нь өдгөө үйлдвэрлэлээ явуулдгаараа явуулж, түрүүлж дуугарсан түүний хоншоор харин хөлдөж мэдэхээр болчхоод байгаа.
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг “Улайсан данстай, ажил нь унасан газар хүлээж авсан. Яалт ч үгүй засвар хийх шаардлагатай болсон. Ирэх сарын 1-нээс цементээ хэвийн гаргана ш дээ. Импортын цементийн үнийг тэглэсэнд харамсаж байна... “Жаахан түргэдчихлээ” гэсэн утгатай зүйл хэлж өөрийгөө хаацайлах аргаа олж ядан МАН-аа нэг магтаж, нэг муулж ёстой л “Хоёр үзүүртэй зүү” шиг л явна.
Л.Халтар сайдын шахалт шаардлагаас болоод үнийн өсөлтийн эсрэг аяныхаа бүх цементийг Дарханы замын ажилд өгсөн. Буруутан нь тэр” гэсэн шүү юм ярьж олны дургүйцлийг бүр ч хүргэж буй тэрбээр “Энэ томилгоо маш том алдаа байсан” гэдгийг харин ч нэг харуулчхлаа. Тэгэхээр арай л мэдрэмжтэй өөрийгөө гэхээс илүү улс орноо өчүүхэн ч гэсэн боддог хүнийг томилчихмоор юм гэдгийг олон түмэн яриад эхэлчихлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
66.181.184.123
Худлаа бичээл НАРАНБААТАРЫГ ХЭН ХОВ Ч ШАР, ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ГЭСИЙН ЧАМААС Л СОНСОЖ БАЙНА.ЧИ Л ТҮҮНИЙГ ИНГЭЖ ХЭЛЛЭЭ ХАРИН Ч МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ХӨ АЛДААГҮЙ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМАА ХӨ АМАА ТАТ
Хариулах66.181.178.46
Iimerkhyy buruu tomilgoonuud zunduu bgaa shyy dee unuudriin ene popuudiin erin yed bol.
Хариулах103.57.94.214
гавьяа байсан болоод үлйдвэрээ удирдуулсан биз дээ гэхдээ хэдэн жил гар хүрээгүй үйлдвэр бол үнэхээр хэцүү л дээ
Хариулах202.9.41.19
Чадвар хүрэхгүй бна шд. Хийх , ярихын хооронд ялгаа их байг ойлгож бгаа бол уу. Хүрэлсүхэд бялдуучилж баттулгыг яаж муучилж улалзан хэн ч попорч чадах үнэн худал тооцоо гээчийг гаргачихаад л самбарт бичээд сүржигнэж байв даа . Тэр үед хөх инээд хүрч , зэвүү инээд хүрсэн хүмүүс бичиж д байлаа . Ээ чаавас самбарт тооцоо гээч юм зурж улалзан хийх хоёр өөр бгаа биз өрөвдмөөр залуу минь
Хариулах59.153.115.219
Төр үйлдвэрээ авлаа,би дарга нь боллоо цёмент шиг хямд ,элбэг юмгүй болно гээд зунжингаа хуцаад аж ахуй нэгжүүдээ муухай хороллоодоо.попууд дандаа хоролж байдаг.
Хариулах66.181.180.117
aldsan deer n muulaad yah ve ajil hiij bga hun alddag onjil baidag. tsag hugatsaa haruulah biz. Zaluu zorigtoi erch huchtei ajlaa.
Хариулах202.9.47.138
Cynh barigchdiin songodog jishee.uls ornii hugjliig syiryylj ahmad yey nulimsan archaagyi nuhdiig shiitgej zailuulj busdad ne surgamj uguh heregtei.
Хариулах