ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун томилогдон, ажлаа хүлээн авч, бодлогоо танилцуулсан нь хүлээлт үүсгэж, анхаарал татав.
Тэрбээр “Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд энэ төрлийн бодлого ус агаар мэт дутагдаж байгаа.
Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 991 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан. Гэтэл ЖДҮ өөдөө өгсөж, дээшээ дэвшсэн нь даанч харагдсангүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ худалдан авахын тулд байгаа гадаад валютын албан нөөцөө үрж, нүүрсний экспорт нэмэгдээсэй гэж хүлээж суудаг. Энэ байдлын эцэс төгсгөлийг үзэж, үйлдвэрлэгч орон болоход Х.Болорчулуун сайдын үг хонгилын үзүүрт гэрэл асаав.
Түүнчлэн манай улсад энэ төрлийн бодлого амжилт олж байсныг батлах жишээ бий. Энэ нь 2020 онд УИХ-аас гаргасан тогтоолоор импортын хүнсний ногооны татварыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Монгол Улс хүнсний ногооны 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол тогтоол хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 70 хувьд хүргэж чадсан. Мөн төмсний хэрэглээгээ энэ жил 100 хувь дотооддоо хангана гэж сайд, дарга нар ам бардам мэдэгдэж байгаа. Ийм л үр өгөөжөө өгөх бодлогыг нутагшуулах хэрэгтэй.
Импортын барааны татварыг нэмсэнээр өнөө маргаашдаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дутагдаж болох ч ирээдүйд аль нэг улсын царай харалгүй өөрсдөө үйлдвэрлэдэг болно.
Иймд эрхэм сайд аа, таны мөрийн хөтөлбөрийг ард иргэд чинь нүд салгалгүй ажиглаж бас хүлээж суугаа тул бодлогоо л барьдаг юм шүү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.207
ЖДҮХС ХХААЯ-нд харьяалагддаг хэвээрээ бол тэндээс дахин хулгай бүү хийгээрэй дээ, Ждүчин гэх “сайхан” нэрээ хаяарай даа гэж захья
Хариулах