Сангийн сайдын шийдвэр ААН-үүдийг баярлуулав

Moderator
2022/09/15

Бүтээн байгуулалтын ид үед монголчууд цементийн хомстолд орж  бүхий л ажил зогсчхоод байгаа. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар импортын зарим бараа бүтээгдэхүүн, тэр тусмаа цементийн гаалийн татварыг 2022 он дуустал  “ТЭГ”-лэсэн нь ААН-үүдийг магнайг тэнийлгэв.

Товчхондоо бол Сангийн сайд Б.Жавхлан энэ ажлыг гардаж хийсэн нь жинхэнэ нүдээ олсон ажил боллоо гэж олны зүгээс сайшааж эхэллээ. Тэрбээр өнгөрөгч 7 хоногт Дарханы замын ажлын явцтай танилцаж олон жил дуншсан энэ замыг яаравчлахыг мөн барилгын салбар болон бетон зуурмагийн үйлдвэрүүдийн ажил зогсонги байдалд ороод байгааг анхааралдаа авсан нь энэ.

Цемент үйлдвэрлэдэг дотоодын 4 үйлдвэрийн 3 нь ажиллаж 1 нь засвар хийж байгаа ч зах зээлийг  үнэндээ  хангаж дийлэхгүй бүтээн байгуулалтын ажлууд гацсан учраас арга буюу дээрх шийдвэрийг гаргасан нь хамгийн зөв гаргалгаа байв.

Ямартай ч Сангийн сайд Засгийн газарт уг асуудлыг дэвшүүлснээр өнөөдөр цементийн  гаалийн татварыг ийнхүү түр ч болов  зогсоож чадлаа.

Уг нь төр засгийн зүгээс дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж импортоор оруулж ирж байгаа цементийн  татварыг 20 хувиар нэмээд байсан ч  Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс эхлээд олны сэтгэл санаагаар тоглож ”Зах зээлийн  бараг 30-40 хувийн дангаараа хангана” гэж даналзсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн тул Засгийн газраас  ийм шийдвэр  гаргахад хүргэв.

Гэхдээ энд үндэсний үйлдвэрүүдээ үл тоосон асуудал огт биш  бөгөөд “Мон цемент”, “Мак Евро цемент”, “Улаан цемент” гэх үйлдвэрүүд өдгөө ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гэдгийг зориуд хэлэх учиртай.

Нөгөөтэйгүүр импортын цементийн үнийг тэглэсэн энэ асуудлыг дагаад сөрөг зүйлс яригдах ч Сангийн сайдын хувьд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж бүтээн байгуулалтын энэ ахархан хугацаанд тогтвортой үнээр зах зээлийг хангахыг чухалчилсан.

Ийм шийдвэр гарсантай холбоотойгоор урд хөршид цементийн ачилтын цуваа Монгол руу гарах гэж буй мэдээллийг Замын-Үүдээс эх сурвалжууд дүрсжүүлэн баримтаар илгээснийг бид өчигдөр хүргэсэн.  

Эцэст нь өгүүлэхэд үндэсний үйлдвэрүүд өөрсдийн боломж болон зах зээлээ алдахгүйн тулд үнэ болон нийлүүлэлтдээ яаралтай арга хэмжээ авахгүй бол магадгүй дээрх шийдвэр он дамнан үргэлжлэхийг ч сануулахад илүүдэх юун.


Сэтгэгдэл (36)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.25
    2022/09/18

    Зөв блаа! Өөр үнээ нэмээд худлаа хомосдол үүсгээд байгаа газруудаа гуйж царай алдаж мөнгө амлах, үнэ тогтворжуулах нэрээр авилга өгөхийн оронд ингээд л болох юм байна шүү ! Одоо бас энэ тариа будааны нөхдүүд бас л үнэ мөнгө жил бүр ярьдаг болсон шүү ?! Улс муу ч хамаагүй будааг нь аваад хөнгөлөөд байхад давраад байгаа шүү ! Болохгүй бол казакаас чанартай будаа оруулчих нь дээр шүү Өчнөөн жил тариа тариад тэрбумнан болцгоочихсон шүү дээ!!!!!

    Хариулах
  • 66.181.161.92
    2022/09/18

    Хөтөлийг авах хэрэггүй зүгээр л иим арга хэрэглээнд бвл болчих бсн юм бишүү. Үнэ тогтвортой бна ниилүүлэлтээ ихэсгээд бвл хямдраад л бна. Гэхдээ хэтрүүлбэл дампуурчихдаг дөө ер нь .ер нь дотоодын бор зүрхээрээ явдаг компаниуд зах зээлийн иим ганц савалгаанаар хиараад л дампуурдаг ..

    Хариулах
  • 64.119.17.199
    2022/09/17

    үндэсний үйлдвэрээ дэмжсэн чинь тэд үгсэн хуйвалдаж, бага үйлдвэрлэж, өндөр үнээр зарж байна

    Хариулах
  • 192.82.85.155
    2022/09/17

    зах зээлийн хуулиараа л өрсөлдөх хэрэгтэй.улаан буудай ч мөн адил. улаанбамтар гурил оросоос улаан буудай оруулж ирж гурил хийж байсан. хямд болоод л тэр.

    Хариулах
    • 66.181.182.40
      2022/09/18

      Unen shuu

  • 66.181.180.243
    2022/09/17

    Зах зээлийн хууль гольдрол гэж энэ дээ. Чадал чансаагаа мэдэхгүй байж үнэрхээд байвал одоо яая гэхэв. Цемент ч гэлтгүй газар тариалан хүнсний ногоо бусад нь ч гэсэн баримжаа авч байгаа байлгүй

    Хариулах
  • 203.91.115.54
    2022/09/17

    Hezee achigdaj orj irehiin boloo huleegeel baidag huleegeel baidag hund baidal bna shuu.nen yalangya huduu oron nutagt unheer hund bna

    Хариулах
  • 67.160.202.30
    2022/09/17

    Импортын цементийн үнийг тэглэсэн ч гэх шиг юу бичээд байгаа юм бэ?

    Хариулах
  • 202.9.40.244
    2022/09/17

    Одоо барилгын ажлын ажил хийх хугацаа бага үлдсэн энэ үед зөв шийдвэр

    Хариулах
  • 64.119.20.236
    2022/09/17

    Номтойбаяр, Гарамжав хоёрт улсаараа ингэж шантаажлуулж амьдрах ямар хэрэгтэй юмбб.Орд газрыг нь хурааж аваач!!!

    Хариулах
    • 64.119.16.91
      2022/09/17

      ёстойл үнэн дээ арай дэндүү шуналтай юм

  • 202.126.88.196
    2022/09/17

    Үнээ нэмсэн ч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа болохоор өөр яах юм бэ? Одоо импортынхоос хямдруулаад олдоццтой болчихвол хэн урдаас зөөгөөд байх вэ дээ

    Хариулах
  • 103.212.119.43
    2022/09/17

    Болж болж. Үндэсний үйлдвэрүүд нь дэмжээд дэмжээд явахгүй байгаам чинь. Сүүлийн өгүүлбэр яаааг зөв шүү. Үндэсний үйлдвэрүүдн нь үнэ болон нийлүүлэлт чанараа сайжруулахгүй бол дампуурна шүү. Зөндөө л дэмжсэн. Энэ удаад иргэд та нарыг өмөөрөхгүй

    Хариулах
  • 64.119.23.243
    2022/09/17

    Argaa barsan teneg huniik shiidverdee

    Хариулах
  • 66.181.161.55
    2022/09/17

    Ингэхэд эрэлийн цементийн үйлдвэр юу болсон бэ?

    Хариулах
  • 202.126.90.101
    2022/09/16

    Хөхөө өвлийн хүйтэн дөхсөн байхад цeмeнт нь орж ирэх гэсээр байтал 12 сар хүргэнэ. Барилга барих сeзон өнгөрсөн хойно ниргэсэн хойно нь хашгирч, унгасан хойно нь хавчив гэгчийн үлгэр болох шивдээ.

    Хариулах
  • 202.126.89.229
    2022/09/16

    халагдах дөхсөн чинь төлбөртэй магтаал бичүүлчижээ,хүн мэдэхгүй юм шиг

    Хариулах
  • 202.126.90.45
    2022/09/16

    Дотооддоо үйлдвэрлэж байгаа ч үнээ нэмснээс болоод, барилгынхан авч дийлэхээ больсон,аваад барьсан барилгын үнийг ард олон дийлэхээ байсан гинжин хэлхээнээс болоод хятад цементийг оруулах зам нээгдэвҮнээ бодлоготой нэмсэн бол дотоодын үйлвэрүүд хөгжих байлаа..шуналд хэмжээ баймаар....Энэ үйлдвэрүүд монголын хөрөнгөөр баригдсан шүү.Одоо яая гэх вэ? Өөрсдөө идэж чадахгүй бол гадныхныг тэжээгээд???

    Хариулах
  • 66.181.161.125
    2022/09/15

    Заа худлаа шаагаад байгаарай улаан цемент үйлдвэр он гараад огт ажиллаагүй хэвийн үйлдвэр улс төрчидийн шантаажаар огт ажиллахгүй байгаа шүү мон мак хоёр л үйлдвэр ажиллаж байгаа

    Хариулах
    • 150.129.141.97
      2022/09/16

      yg unen

  • 202.126.89.216
    2022/09/15

    ....Хувийн Эрх ашигаас Өөр юм мэдэхгүй....Мөнгөний Донт эзэд нь...Үнээ хөөрөгдсөөр...Улсын ажлыг балласаар...Энэ намарын ажил...Хөгжилд саад блов...Одоо өөр яалтай бэ....Намар сэрүү орох нь Улиралын ажиллаа шуурхайлах нь Зө.в....Зах зээлийн хуулиа барихаас...Хувийн Ү ийн амыг харвал...Мо

    Хариулах
  • 192.82.82.161
    2022/09/15

    Нэг их сүрхий гарчигтай, авцалдаагүй юм бичээд л...

    Хариулах
  • 150.129.143.242
    2022/09/15

    Дарханы цементийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр яасан болж байна аа.... нөгөө чадна гээд аваад байсан төр-хувийн хэвшил юу болов. Бас л Хятадын гар хөлүүд ... энэ улс орныг ийм байдалд оруулж байгаа МАНАН эртхэн зайгаа тавьтал таарна. Ажлаа хийж чадахгүй харийнханд гар хөл болсон новшнууд....

    Хариулах
  • 202.55.188.110
    2022/09/15

    Ene jiliin khuvid arail oroitchiloo zuurmagiin uildeveruud bas khol tolgoigoo aldaad bna 5 Yumuu 6 sard ene shiidveree gargasan bol

    Хариулах
  • 202.126.89.216
    2022/09/15

    ....Өөр гарц үгүй...Зөв...Улирал нь дууслаа шүү яараарай....

    Хариулах
  • 150.129.141.117
    2022/09/15

    Цементээ бүр татваргүй болго.

    Хариулах
  • 192.82.85.241
    2022/09/15

    ГАРАМЖАВ,НЯМТАЙШИР нарыг зулгаах гээд байсан хүмүүс нэгийг бодно биз. ХӨТӨЛ хэдэн жил толхиулсан ,их засвар хийгээд хөдлөх нь тодорхой .Одоо нэг их сайн муу сайхан муухайгаа ярилцах гээд яахав.Цаашид ХОВДЫН үйлдвэрээ яаралтай ашиглалтанд оруулж, ДАРХАНЫ цементийн үйлдвэрийг хуурай аргын технологиор ажиллахаар өөрчилж ажилд оруулах шаардлагат ай.ЭРДЭНЭБ

    Хариулах
  • 202.55.188.41
    2022/09/15

    Undesnii uildverlelee nuts darah bodlogo bndaa.Medeej sain tal bga ch uyaldaa algadaa...

    Хариулах
    • 66.181.161.58
      2022/09/16

      Үхсэн баасны чинь үндэсний үйлдвэрлэл.

  • 103.57.94.214
    2022/09/15

    зөв гэхдээ арай л оройтож гаргалаа даа

    Хариулах
  • 202.21.119.194
    2022/09/15

    Байнга татваргүй байлгах хэрэгтэй тэгэхгүй бол дотоодын нийлүүлэгчид аманд орсон үнэ хэлээд байна

    Хариулах
    • 202.55.188.87
      2022/09/16

      Үнэн шүү.Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэсэн биш алуулангаа алдаа биз дээ

  • 66.181.161.89
    2022/09/15

    Улаан цемент үйлдвэр ажиллахгүй байгаашдээ худлаа шаагаад

    Хариулах
  • 103.212.118.9
    2022/09/15

    Монголын цементийн үйлдвэрүүд өөрсдөө идэвхтэй ажиллаж чадахгүй одоо зах зээлээ Хятадад алдлаа,ямар урагшгүй юм бэ

    Хариулах
    • 202.55.188.87
      2022/09/16

      Хохь нь гэж үүнийг хэлнэ

  • 64.119.22.56
    2022/09/15

    Udaan yum bee. Ali 7 sard ingeh bsiin. Pizdanuud

    Хариулах