Бага насны хоёр хүүхэд галд өртөж амиа алджээ

Moderator
2022/09/14

Өнөөдөр /2022.09.14/ 02:41 цагт Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан. Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна