Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Соёлын ордон буюу Жанжин клубт үзүүлж эхэллээ. Баянзүрх дүүргийн зүүн талын хороод болох 8,10,11,12,20,23,28,35,37,38,39 дүгээр хорооны иргэд дээрх салбараар үйлчлүүлэх боломжтой. Иргэн, эд хөрөнгө, гадаад паспорт зэрэг улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж байгаа учраас иргэд банк орох шаардлагагүй, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой юм.
Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж буй гурав дахь салбар болж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн төр захиргааны хоёрдугаар байранд мөн ажиллаж байна. иргэдийн цаг, мөнгийг хэмнэх үүднээс дараагийн салбарыг Дарь-Эх орчимд бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр иргэд заавал, дүүрэг орох шаардлагагүй, өөрт ойр байрлах салбараас үйлчилгээ авах юм. Дээрх цэгүүд ажиллаж эхэлснээр Баянзүрх дүүрэгт үүсэж буй ачаалал ч тодорхой хувиар буурч байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна