Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дунд МАН-ын гишүүд хэдийнээ хор гүйлгэж, хооронд нь муудалцуулах мэргэн арга олсон бололтой. Тухайлбал өнгөрсөн хоногт шинээр томилогдсон сайдуудыг хэн нь хэн бэ, хэний томилгоо вэ гэх “Тата тунга”-г өрнүүлж иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүгээр ч зогсохгүй сайдуудын сайд болсон Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг сэм гэтэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнхээ суудлыг эзлэх төлөвлөгөөнийхөө дагуу дээрх албан тушаалыг авсан гэх бор шувууг ч нисгээд амжив.
Хэрвээ Д.Амарбаясгалан төлөвлөгөөнийхөө дагуу яваа бол дараагийн Ерөнхий сайд болох ямар ч боломжгүй. Учир нь Үндсэн хуульд зааснаар олонх болсон намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Энэ заалтын дагуу Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа нэр төртэйгээр Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Тиймээс л Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох ямар ч боломжгүй гэсэн үг.
Гэтэл МАН-ын гомдогсдын армийнхан дараагийн генсек хэн болох вэ гэсэн марафонтой зэрэгцэн өөрсдөдөө албан тушаал олоод авчих санаархалдаа хөтлөгдөн одоогийн дарга нараа олон нийтэд муухай харагдуулахын тулд ядмаг төлөвлөгөө боловсруулсан нь Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайд болох төлөвлөгөөтэй гэх үлгэр.
Үнэндээ УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд тулсан байхад МАН-ын том дарга нар дахин засаг, төрөөр оролдож сандал, ширээний томилгоо хийвэл ямар ч амжилт олохгүй гэдгийг биднээс илүү мэдэх хүмүүс. Мэдээж сая хийгдсэн сайдуудын томилгоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргын хүмүүс гэдгийг бүгд андахгүй мэднэ. Дээрх томилгоог хийхийн тулд тэд сайтар ярилцаж дахин засгийг хөдөлгөхгүй гэдэг байр сууринаас давхар дээлтэй сайдуудаар танхимаа бүрдүүлж Д.Амарбаясгалан өөрөө Засагт ороод зогсохгүй дан дээлтэй дөрвөн хүнээ үлдээсэн нь ч учиртай.
Хэзээнээс л төрийн эрх барьж буй нам нь фракциудынхаа эрх ашгийг хангаж өөрийн хүмүүсээ сайдын суудалд зүтгүүлдэг. Сая яг энэ зарчмаар сайдууд томилогдож тэд хүссэн суудалдаа суусан.
Тэр ч утгаараа МАН-ын бүх фракцийн төлөөлөл байгаа учраас Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тохироогоор миний, чиний гэхгүйгээр бүх сайдыг батламжилсан.
Товчхондоо бол МАН-ын гомдогсод яриа, тохироогоо ягштал хийгээд орж ирсэн Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “дээд хүн”-ийхээ суудлыг булааж авна гэдэг тэнэг пиараа болихгүй бол магадгүй 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квотоо алдах эрсдэлтэй гэж харагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
59.153.114.155
Бүгд одоогийн данхаас илүү хийнэ.
Хариулах202.9.47.144
Soliortsgoo.Oligtoi ch surguuli tugseegui.burtguulj hayj yvj 2 bgaad 1 doplom avdag hooson tolgoinuud zailtsgaa.Ariunzaya. Bulgantuya.Ayursaiha n naraas ES hiilge.
Хариулах192.82.70.194
манай алтайкан чмурьчивал мурьчин шүү көө
202.126.89.215
....Хүүдийнү үдээ....Алба н тушаал Горидож....Солиорч суух Цаг бишээ....Дор бүрнээ бүтээлч ажилаа төлөвлөж....Хөгжих Цаг шүү...Т1 тээд бай
Хариулах