Олон улсын архитекторчдын тэргүүн Хосе Луис Кортес “Сонсголонт хот”-ын төслийг сайшаав Азийн архитекторчдын 21 дэхь чуулга уулзалт Улаанбаатар хотноо явагдаж, 2022.09.06-ны өдөр "Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдэвт Азийн Архитектурын үзэсгэлэн Мишээл-Экспо төвд нээлтээ хийсэн. Уг үзэсгэлэнгийн үеэр Хот байгуулалт хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт хамтран Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх “Сонсголонт хот” шинэ төслийг иргэд олон нийтэд танилцуулсан. Мөн энэ үеэр “Олон Улсын архитекторуудын эвлэл”-ийн ерөнхийлөгч ноён Хосе Луис Кортес хүрэлцэн ирж “Сонсголонт хот” төсөлтэй танилцсан юм. Тэрбээр өөрөө хот төлөвлөгч мэргэжилтэй, онгоцны буудлын төлөвлөлтөөр мэргэшсэн дэлхийн шилдэг архитекторуудын нэг. Төслийг Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж өөрөө танилцуулж дууссаны дараа ноён Хосе Луис Кортес сэтгэгдлээ хуваалцлаа. Тэр “Сонсголонт хот” төсөл нь: “1. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй юм. 2. хотыг дахин шинэчлэх нь зардал багатай, үр өгөөж хамгийн ихтэй учир дэлхийн том хотууд дахин төлөвлөлтийн шийдлийг сонгодог. Яагаад гэвэл шинэ суурьшил бий болгоход зардал өндөр гардаг учир хот доторхи ашиглалт муутай газрыг дахин шинэчлэн зохион байгуулж ашигласанаар томоохон хотуудад тулгамдаж байгаа асуудлуудыг хялбархан шийдвэрлэдэг. 3. Таны танилцуулж байгаа төсөл нь хот төлөвлөлтийн чиг хандлагыг үнэхээр чадварлагаар цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөж чадсан байна. Тогтвортой, хүртээмжтэй, иргэдэд тохь тухтай, аюулгүй хот төлөвлөлтийн шаардлагыг хангасан төсөл байгаа нь сайшаалтай байна. 4. Хот төлөвлөлт гэдэг нь нэгээс хоёр жилийн дотор хийгддэг ажил биш, дор хаяж 20 жилийн хугацаа орно, ийм учраас энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэж чадна гэж итгэж байна. 5. Улаанбаатар хотын ерөнхий архитекторын санаачилж боловсруулсан энэхүү Мега төсөл нь үнэхээр цаг үеэ олсон оновчтой шийдэл байна, цаашид хийж гүйцэтгэх маш их ажил байгаа харагдлаа. Хот төлөвлөгч хүний хувьд маш сайхан санагдлаа танд амжилт хүсье.” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна