Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр мянган удаа түгжрэл бууруулах тухай ярьж том том тоотой, мөнгө төгрөг төсөвлөөд ч нийслэлчүүд энэ л байрандаа байсаар байна. Тиймээс “ТҮГЖРЭЛЭЭС ГАРНА, САЛНА” гэж мөрөөдөөд ч нэмэргүй.
Харин гагцхүү зөв бодлого, зөв менежмент л нэн хэрэгтэй. Аливаа асуудалд ирээдүйг харж, оновчтой бодлого боловсруулдаггүй, зоргоороо ханддаг учраас түгжрэл улам л нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ нь томоохон эмнэлгүүд орж гарч буй автомашинаас төлбөр авдаг болчихож. Өнгөц харвал “ЗӨВ” гэмээр ч цаанаа өрх айлын, өвчтэй, өдөр хоногоо хүлээж буй хүмүүсийн эдийн засаг бүр цаашлаад хэдэн цаг хором өдөр хоног амьд явах эрхэнд нь халдаж буй үйлдэл юм.
Хавдрын эмнэлгийн гадна “Энэ муу хаалтан дээр гацаа үүсээгүй бол аавынхаа эцсийн үгийг сонсож амжих байлаа...” гээд уйлж буй хүүхдүүдийг хараад өр өмөрч, тэр хаалтыг нь ёстой л булга тадаад аваад шидчихмээр санагдсаныг нуух юу...
Энэ мэтээр өвчин зовлонд шаналахын зэрэгцээ эдийн засаг нь ч муудаж эргээд сэхэхэд бэрх болж буй олон мянган айл өрх бий.
Тэгвэл эмнэлгүүдэд яагаад ЭНЭ БОДЛОГО хэрэгтэй гэж... Хэн, хаанаас гаргасан тушаал шийдвэр юм бол оо.
Уг нь эмнэлгүүд үзүүлж буй өвчтөнийхөө тоогоор ЭМД-аас нэмэлт санхүүжилт авч ажилтан ажилчдынхаа цалинд нэмэрлэгдэг шүү дээ.
Ба нэгэн жишээг дурдахад Хадвар судлалын эмнэлгийн хашаан дотор, баруун урд талд нь “Дөрөвдүгээр эмнэлэг” гэх хаягтай хувийн, 12 давхар өндөр эмнэлэг сүндэрлэж, Хавдрын эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрхэнд халдаж боломжийг нь боож байх жишээтэй.
Нөгөөтэйгүүр эмнэлгийн гадаа үүссэн түгжрэл ойр орчмынхоо авто зам дээр түгжрэл үүсгэж буй нь ч тодорхой.
Товчхондоо бол эмнэлгүүд хаалт хийчхээд байгаа нь аврал, тусламж эрэн очиж буй иргэдээр тохуурхаж байна. Иймд “Эмнэлгүүд иргэдийн эрхийг зөрчсөөр байх уу” гэдгийг ЭМЯ-ны тодорхой албан тушаалтнуудаас асууж буй хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.90.139
Энэ замбараагуй асуудлаа хот шийдээчээ!!!
Хариулах202.9.47.139
Yaagaad bichsen zvil ustagaad baidag yim.
Хариулах66.181.184.26
Баянгүл дүүргийн Эмнэлгийн үйлчилгээ нойл..... эмч нар харьцаа муу. танилдаа үйлчилдэг дутагдал их байна лээ
Хариулах192.82.91.119
1р эмнэлэгрүү машин ордог хэснг өглөө ьүгөоэл үүсгээд бна
Хариулах202.9.47.139
Bi 3 emnelegt hevtehgee 7sariin18 hoinoos hvleen bna Bi zvrxnii ovchtoi bi gomdoltoi bna
Хариулах66.181.160.55
Настай ээжийгээ сахиж байгаа ба эргэлтээр өдөр шөнөгүй орно гарна !!! Монгол улсын иргэн бүхэн айл бүхэнд хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон тохойлдоно Яагаад бизнес мөнгө гэж хараад байгаа юм бэ !!! 2022.09:08 шөнө 22:30. Цагт хавдар судлалын үндэсний төв эмнэлэг хойд хаалга хаалтан дээр сууж байгаа ажилтан мөнгө хураагч залуу ёс зүйгүй жудаггүй байна лээ шүү !!!
Хариулах